94 настай хатан хаан мориор зугаалав

Хуучирсан мэдээ: 2020.06.02-нд нийтлэгдсэн

94 настай хатан хаан мориор зугаалав

94 настай хатан хаан мориор зугаалав

Их Британид коронавирусийн халдварт өвчин гарснаас хойш хатан хаан II Элизабет олны өмнө гараагүй. Харин өнгөрсөн амралтын өдрөөр 94 настай II Элизабет мориор зугаалжээ. Тэрбээр Лондон хотын баруун хэсэгт байрлах Виндсор цайзад 14 настай хар азаргаа унаж буй зургийг нийтэд дэлгэсэн байна. Ягаан алчуур толгойндоо ороож, ногоон хүрэм өмссөн хатан хаан хэдэн минутын турш пони мориороо унан, хөнгөн цогиулжээ.

Их Британийн түүхэнд хамгийн олон жил хаан ширээнд сууж буй II Элизабет морь унах дуртай нэгэн.  Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард 94 нас хүрсэн бөгөөд төрсөн өдрийн арга хэмжээ нь цар тахлын улмаас цуцлагджээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж