Их Британид коронавирусийн халдварт өвчин гарснаас хойш хатан хаан II Элизабет олны өмнө гараагүй. Харин өнгөрсөн амралтын өдрөөр 94 настай II Элизабет мориор зугаалжээ. Тэрбээр Лондон хотын баруун хэсэгт байрлах Виндсор цайзад 14 настай хар азаргаа унаж буй зургийг нийтэд дэлгэсэн байна. Ягаан алчуур толгойндоо ороож, ногоон хүрэм өмссөн хатан хаан хэдэн минутын турш пони мориороо унан, хөнгөн цогиулжээ.
Их Британийн түүхэнд хамгийн олон жил хаан ширээнд сууж буй II Элизабет морь унах дуртай нэгэн. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард 94 нас хүрсэн бөгөөд төрсөн өдрийн арга хэмжээ нь цар тахлын улмаас цуцлагджээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ