Япон иргэдийнхээ сэтгэл санааг салютаар засав

Хуучирсан мэдээ: 2020.06.02-нд нийтлэгдсэн

Япон иргэдийнхээ сэтгэл санааг салютаар засав

Япон иргэдийнхээ сэтгэл санааг салютаар засав

Японд коронавирусийн халдварт өвчний цар тахлын үед иргэдийнхээ сэтгэл санааг засах зорилгоор салют буудуулан “сюрприз” барьжээ. Таван минут үргэлжилсэн галт наадмын үеэр Ням гаригийн орой нууцалсан таван байршлаас салют буудуулжээ. Зохион байгуулагчдын зүгээс хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэн салют буудуулах газар, хугацааг нууцалсан аж. “Хүчтэй байгаарай” гэх уриан дор салют буудуулах ажиллагааг орон даяар 20 гаруй газар зохион байгуулжээ.

Япон энэ зун зуны Олимпийн наадмыг зохион байгуулахаар бэлтгэж байсан ч цар тахлаас болж хойшилсон төдийгүй хөл хорионы улмаас олон тооны бизнес хаалгаа барьжээ. Японд тахал өвчин устах, нас барагсдын сүнсийг амарлиулахад зориулан салют буудуулдаг уламжлалтай.

Тус улсад коронавирусийн халдвараар 899 хүн нас барж, 16 мянга гаруй хүн халдварлаад байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж