Гүүрийг засварлахад 77 сая төгрөг шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2015.12.20-нд нийтлэгдсэн

Гүүрийг засварлахад 77 сая төгрөг шаардлагатай

Энэ сарын эхээр Яармагийн гүүрэн дээр нийтийн тээврийн том оврын автобус “Kia Bongo” машинтай мөргөлдөж, гүүрний тулгуур даацанд гэмтэл учруулсан. Ослын улмаас долоон иргэн бэртэл гэмтэл авсан юм.

Мөн мэргэжлийн байгууллагуудын зүгээс гүүрийг засварлах шаардлагатай гэсэн зөвлөмж гаргасан бөгөөд дүгнэлтээр 77 сая төгрөг шаардлагатай болж буй аж. Гүүрийг засварлахад шаардагдах хөрөнгийг ослын буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр болжээ.

Дүгнэлтээр панелийг үйлдвэрийн хийцээр солих, гүүрийн эвдрэлтэй хэсгийг доороос нь дэр модон түр тулгуур хийх, гангийн цууралтаас хамгаалах зорилгоор засвар хийх хэсэгт дулаан байр барих, барьсан байрны доторх агаарын хэм +5 градусаас багагүй байх, засварын ажлыг гүүрийг угсарсан мэргэжлийн багийн тусламжтайгаар явуулах нь зохимжтой гэж үзсэн байна. гүүрийг засах ажил ч эхэлсэн юм байна. 

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж