D&G-гийн бүтээсэн Martini Gold

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

D&G-гийн бүтээсэн Martini Gold

Италийн загварын ордон Dolce&Gabbana Bacarda-гийн вермут дарсны брэнд Martini-тэй хамтран Martini Gold by Dolce&Gabbana гэх өвөрмөц амттай шинэ мартин дарс бүтээжээ. Шинэ төрлийн энэхүү вермут нь гоёмсог хар хайрцагтай, алтлаг өнгийн шилэнд савлагдсан байна. Нэр бүхий газруудаас Martini Gold-ыг худалдан авах боломжтой боловч албан ёсны нээлт ирэх есдүгээр сард болох аж. Энэхүү вермутыг Италийн Калабрийн бергамот лийр, Сицилийн нимбэг болон жүрж, Испанийн гүргэм цэцгийн ханд, Этопийн мирра, Энэтхэг цагаан гаа болон Индонезийн кубеб чинжүүнээс гаргаж авсан өвөрмөц амт, үнэртэй, гайхалтай ундаа хэмээн үнэлж байгаа гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж