АХБХ-ны лигийн менежментийн сургалтанд оролцлоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

АХБХ-ны лигийн менежментийн сургалтанд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2015.12.20-нд нийтлэгдсэн

АХБХ-ны лигийн менежментийн сургалтанд оролцлоо

Малайз улсын нийслэл Куала-Лумпур хотноо 2015 оны 12 дугаар сарын 15 наас 17-ны өдрүүдэд Азийн Хөлбөмбөгийн Холбооны лигийн маркетингийн сургалт явагдлаа. Тус хуралд дотоодын лигийн тэмцээн нь хөгжиж буй Ази тивийн 12 орны маркетингийн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд МХБХ-г төлөөлөн маркетингийн менежер Б.Учралсайхан болон Б.Энхжин нар тус сургалтанд оролцлоо. Азийн Хөлбөмбөгийн Холбооны лигийн менежментийн уг сургалтыг нээж АХБХ-ны нарийн бичгийн дарга Дато’Виндсор Жон үг хэллээ. Сургалтын гол асуудал нь нь хөгжиж буй Азийн хөлбөмбөгийн лигүүдийн хамгийн том тулгамдаж байгаа 4 том сэдвийн дор боллоо. Үүнд:

  • Лигийн менежментийн үндсэн зарчим
  • Клүбүүдийн хөгжил болон Лиценжүүлэх асуудал
  • Сонирхогчдын лигийн маркетинг
  • Лигт хөрөнгө босгох зэрэг асуудлуудын талаар ярилцлаа.

Ази тивд лиг нь мэдэгдэхүйц түвшинд хөгжиж байгаа дөрвөн улс болох Монгол, Бутан, Гуам мөн Камбож гэсэн эдгээр улс өөрийн лигийн талаар илтгэл тавьлаа. Уг илтгэлүүд дундаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны илтгэл тун өндөр үнэлгээ авч, удахгүй Ази тивийн томоохон лиг болох эхлэлээ тавьсан гэдгийг Азийн Хөлбөмбөгийн Холбооны гишүүн байгууллагуудын хөгжлийн бодлогын тэргүүн Стюарт Ламэн онцлон тэмдэглэлээ.  Тэрээр бусад орнуудын ойрын хэдэн жилийн төлөвлөгөөнд багтах маш том ажлыг ердөө ганцхан жилийн хугацаанд буюу шинэчилсэн системээр ажиллаж эхлээд найман сарын дотор их өөрчлөлтийг хийж чадсаныг магтан сайшаасан юм.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2015-12-20 59.153.112.251

Одоо ажиллаж байгаа МХБХ- д их ажил хийж байна цаашид ихийг хийх хэрэгтэй омно нь ажиллаж байсан улсуудыг АТГ шалгахгуй яагаад байгаа юм бэ 20 жил юу ч хийгээгуй байж хол бомбогийн холбооноос огсон монгоор очноон баяжчихсан улсууд байгаа байх шуу АТГ ын тэнэгууд юу хийдэг байна аа юманд хариуцлага гэж байх естой шуу дээ ер нь хол бомбогийг сайн хогжуулэхэд дахиад нэг оюутолгой босоод ирнэ шуу

Зочин 2015-12-20 202.131.225.196

төрийн бус байгууллага гэдэг статустай болохоор болдгүй байхаа. гэхдээ л төр засаг гэж байдаг бол шалгамаар байгаам. дандаа юманд хүнийрхүү ханддаг хүмүүсийн л гай шүүдээ. энэ хэдэн бөмбөг хөөсөн нөхдүүд идэж ууна уу хохирно уу энэ төрд хамаа байдаггүй цаг байлаа шүү дээ. одоо харин овоо төр нь төр шиг болоод байна

Зочин 2015-12-20 202.179.27.125

Өөрсдөө шалгуулая гээд ханддаг газар нь өргөдөл өгөөч. Хоосон хашгираад хов живээр шалгахгүй