Малайз улсын нийслэл Куала-Лумпур хотноо 2015 оны 12 дугаар сарын 15 наас 17-ны өдрүүдэд Азийн Хөлбөмбөгийн Холбооны лигийн маркетингийн сургалт явагдлаа. Тус хуралд дотоодын лигийн тэмцээн нь хөгжиж буй Ази тивийн 12 орны маркетингийн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд МХБХ-г төлөөлөн маркетингийн менежер Б.Учралсайхан болон Б.Энхжин нар тус сургалтанд оролцлоо. Азийн Хөлбөмбөгийн Холбооны лигийн менежментийн уг сургалтыг нээж АХБХ-ны нарийн бичгийн дарга Дато’Виндсор Жон үг хэллээ. Сургалтын гол асуудал нь нь хөгжиж буй Азийн хөлбөмбөгийн лигүүдийн хамгийн том тулгамдаж байгаа 4 том сэдвийн дор боллоо. Үүнд:
- Лигийн менежментийн үндсэн зарчим
- Клүбүүдийн хөгжил болон Лиценжүүлэх асуудал
- Сонирхогчдын лигийн маркетинг
- Лигт хөрөнгө босгох зэрэг асуудлуудын талаар ярилцлаа.
Ази тивд лиг нь мэдэгдэхүйц түвшинд хөгжиж байгаа дөрвөн улс болох Монгол, Бутан, Гуам мөн Камбож гэсэн эдгээр улс өөрийн лигийн талаар илтгэл тавьлаа. Уг илтгэлүүд дундаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны илтгэл тун өндөр үнэлгээ авч, удахгүй Ази тивийн томоохон лиг болох эхлэлээ тавьсан гэдгийг Азийн Хөлбөмбөгийн Холбооны гишүүн байгууллагуудын хөгжлийн бодлогын тэргүүн Стюарт Ламэн онцлон тэмдэглэлээ. Тэрээр бусад орнуудын ойрын хэдэн жилийн төлөвлөгөөнд багтах маш том ажлыг ердөө ганцхан жилийн хугацаанд буюу шинэчилсэн системээр ажиллаж эхлээд найман сарын дотор их өөрчлөлтийг хийж чадсаныг магтан сайшаасан юм.
ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn