Хүүхдийн мөнгө гомдол дагуулах болов

Хуучирсан мэдээ: 2015.12.20-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгө гомдол дагуулах болов

УИХ Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийг батлахдаа Хүүхдийн мөнгийг тодорхой хэсэгт олгохгүй байх шийдвэр гаргасан юм. Ингэснээр 0-18 хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр 21 мянган төгрөг олгогдохгүй болж буй. Албаныхны тайлбараар 40 хувьд олгогдохгүй. Тодруулбал, 1-17 хүртэлх бүлэгт хамаарах айл өрхийн хүүхэд сар бүрийн 21 мянган төгрөг олгогдоно.

Хүүхдийн мөнгө авах эсэхээ мэдэхийн тулд эцэг, эхчүүд хорооныхоо нийгмийн ажилтнаас тодруулах боломжтой. Тэгвэл хүүхдийн мөнгө тойрсон гомдол өнгөрсөн хоногуудад Засгийн газрын харьяа 11-11 төвд хамгийн олноор иржээ. Заримаас нь сийрүүлбэл, №1512186337 дугаараар холбогдсон зочин “Хүүхдийн мөнгийг түвшингээр нь тогтоож байгаад гомдолтой байна. Судалгааны асуултууд нь маш зохимжгүй байна” гэсэн бол №1512176648 дугаартай зочин “Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нийгмийн халамжийн ажилтнаас зорилтод бүлийн /1-17-нд/ хэдэд жагсаж байгаагаа мэдэх гэтэл халамжийн ажилтан нь байхгүй мэдэх боломжгүй гэх юм. Хүнд сурталтай ажиллаж байна” гэжээ.

Мөн №1512188779 дугаарын зочин Хүүхдийн 20 мянган төгрөгний өргөдлийг хэзээнээс авах боломжтой вэ гэдгийг тодруулсан байгаа юм.

Онцлоход, байранд амьдардаг, байрны зээлтэй ч байсан, автомашинтай, эцэг, эх хоёулаа ажилладаг бол 20 дугаар бүлэгт хамаарч хүүхдэд нь хүүхдийн мөнгө олгогдохгүй болж буй аж.

Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс зогсоно. Үүнтэй холбоотойгоор хуулийн хэрэгжих хугацааг сунгаж өгөх хүсэлтийг ч иргэд ирүүлжээ. Тухайлбал, №1512188998 дугаарын зочин “Эдийн засгийн ил тод байдлын хуулиар тайлангаа гаргах гэсэн юм. Бүртгэлийн талаар асуух зүйл байна. Тэр сангийн яамны 263069, 264966 утас нь авахгүй, асуулт хариултан дээрээ арванхоёрдугаар сарын 4-нөөс хойш юу ч хариулаагүй, харьяа дүүргийн санхүүгийн албанд нь оочерт дарагдаад утсаа ч авах завгүй. Бид яах вэ?.

№1512186348 Эдийн засгийн ил тодын хуулийг сунгаж өгнө үү. Хугацаа бага байгаагаас Мэргэжлийн байгууллага нь ачаалалтай байна гэжээ.

Мөн №1512183606 дугаарын зочин “Улаанбаатар хотын дугаартай машинууд Баян-Өлгийд явж болохгүй гэх юм. Заавал Баян-Өлгийн дугаартай байх ёстой гэж байна. Энэ ямар учиртай вэ.

№1512180794 Улсын цэцэрлэгийн хүүхдүүд бөөстөж байгаа асуудал маш их байна. Арга хэмжээ авч өгнө үү.

№1512172196 Дорноговь аймгийн боомтод хилийн цэрэг ажлаа хийж чаддаггүй хахуульд автагдсан хүмүүс ажиллаж байна. Ихэвчлэн таньдаг хүмүүсээ гаргаж байна. Иргэд ард түмэн маш хүнд байдалтай байна. Танилгүй хүмүүс маш хүнд, танилтай хүмүүс нь гарч байна.

№1512170995 Зам тээврийн яаманд авто замын тусгай зөвшөөрлийн хүсэлтүүд өгсөн гэтэл Авто замын холбоо руу шилжүүлсэн байна. Энэ байгууллага нь төрийн бус байгууллага ямар учиртай вэ. Авто зам барьж байгаа хариуцлагыг Зам тээврийн яам хариуцдаг байтал төрийн бус байгууллага хариуцах болж байна уу гэжээ.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж