Иракийн мисс тэмцээн 43 жилийн дараа дахин зохион байгуулагдаж, Багдад хотноо өчигдөр /XII.19/ титмийн эзнийг тодруулжээ. Олон үндэстний өлгий Киркук хотоос оролцсон гоо бүсгүй 20 настай Шаямаа Абделрахман 1972 оноос хойших анхны Иракийн гоо бүсгүй алдрыг хүртсэн байна.
Иракийн гоо бүсгүйн тэмцээнд оролцогчид ханцуйгүй урт даашинз өмсөж, өндөр өсгийтөөр жигдэрчээ. Тэмцээний ялагч дараагийн ”Ертөнцийн гоо бүсгүй” /Miss Universe/ тэмцээнд оролцох аж.
Хэдийгээр эх оронд нь дайн дажинтай байгаа ч Иракийн мисс тэмцээн Бетховений “Баяр баяслын магтуу” дуугаар хаалтаа хийж, үзэгчид нүүрэндээ инээмсэглэл тодруулсан байв. Ирак улс нь өдгөө газар нутгийн зарим хэсэгт хяналтаа тогтоосон “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг дайн дажинтай байгаа юм.
Иракийн мисс тэмцээнд хамгийн сүүлд 1972 онд болж байжээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE