Захиалгат нислэгээр 219 лам хүүхэд эх орондоо ирнэ | News.MN

Захиалгат нислэгээр 219 лам хүүхэд эх орондоо ирнэ

Захиалгат нислэгээр 219 лам хүүхэд эх орондоо ирнэ

Захиалгат нислэгээр 219 лам хүүхэд эх орондоо ирнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БНЭУ-ын Каранатака мужид байдаг Гоман, Сэра, Жүме гэсэн гурван дацанд шашны чиглэлээр сурдаг 219 хүүхдийг эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэж, зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд үүрэг болголоо.

Дээрх гурван дацанд нийт 597 монгол иргэн байгаа бөгөөд 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд байгаа юм.

Хүүхдүүдийн амьдарч байгаа хийдээс 6 километрийн зайд “Ковид19” халдварын хоёр тохиолдол илэрсэн нь тэдний нөхцөл байдлыг эрсдэлтэй болгосон учир  чартер нислэг гарган хүүхдүүдийг эх оронд нь татан авч ирүүлэхийг  эцэг эх болон Гоман дацангийн удирдлагуудаас хүссэн байна.

Эх орондоо ирэх хүсэлтэй 219 хүүхдийн 70 хувь нь  Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Хэнтий, Увс зэрэг аймгуудаас ирсэн орон нутгийн хүүхдүүд. Эцэг эхчүүд нислэгийн зардлыг төлөх ч тусгаарлалтын төлбөрийг төлөх боломжгүй учир дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүсчээ.

Иймд тусгаарлах зардалд шаардагдах 229.9 сая төгрөгийг Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрөөс санхүүжүүлж, насанд хүрэгчдийн адил хорио цээрийн шаардлага хангасан  тусгаарлах байранд байрлуулж, нийгэм сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлэх ажлыг УОК-ын Шуурхай штабтай хамтран зохион байгуулахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад даалгасан байна гэж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

шар хувулзнууд 2020-06-02 213.180.34.222

ажилгүй өмхий хэдэн лам нарыг үе үеээрээ тэжээчих юм байна лдаа , бүх зардал мөнгөө өөрсдөө гаргах ёстой шдээ ирж чадахгүй бол тэндээ бүгдээрээ үхнэ биз

Avatar

шар хувалзнууд 2020-06-02 213.180.34.222

ажилгүй өмхий хэдэн лам нарыг үе үеээрээ тэжээчих юм байна лдаа , бүх зардал мөнгөө өөрсдөө гаргах ёстой шдээ ирж чадахгүй бол тэндээ бүгдээрээ үхнэ биз

Avatar

Cherish 2020-06-02 185.22.224.96

Эцэг эх нь юу ч бодож явуулсын тийш нь? Үр хүүхдийх нь амь нас эрсдэлд байхад хэн ч гэсэн яаж ийгээд авчрахыг бодно биз дээ. Бараг нислэг л үйлдчвэл чухамхүү л авчирахын түүс болоол бсан. Яг цагаа тулахаар худлаа мөнгөгүй гэчижээ. Явуулж болсон юм чинь яагаад авчирч болдоггүйн? Тэр мал залаа зараад тийзийг нь ав л даа !! Яагаад бидний өмнөөс явуулсан юм шиг бидний татварын мөнгөөр ингэж давардын бэ. Худлаа ажилгүй залхуу лам болчвол төвөггүй мөнгө олно гэж явуулчаад.

Avatar

Зочин 2020-06-02 202.179.24.89

лам болбол амархан мөнгө олно гээд л явуулна бздэ өөр яадгийн тэр сүм хийд, эцэг эхээс нь гаргуул ихэнх нь бөх морь гэдэг аймгуудын х юм бна наад сангийнхаа мөнгөөр ганц нэг тоглоомын талбайгаа додомд

Avatar

zochin 2020-06-02 58.109.221.157

Mongold garaaraa ajil hiih humuus l heregtei Turiin bodlogo bn uu ene talaar Erchuudiin heden huvi ni lam boloh gj baina aa

Avatar

зочин 2020-06-02 202.179.21.239

Төрийн бодлогоор мэргэжил олгож ирээдүйгээ аварах хэрэгтэй байна. 300 гаруй хүүхэд яана вэ эцэг эхчүүд ээ? юу бодож хүүхдүүдийнхээ ирээдүйг сүйтгэж байнаа…бараг хороо цэрэг… ҮАБЗ бодлого гаргаач ээ… ийм олноороо шар хувалз болж шимэгчлэн амьдрагч болох гэж үү????

Avatar

Lam oldjee 2020-06-02 104.34.79.53

Ene olon huuhed ug ni IT, engineer-iin chigleleer sursan bol doo!

Avatar

Зочин 2020-06-02 124.158.109.232

тэнгэр ч хол юм газар ч үнэхээр хатуу юм үнэхээр хүчин мөхөсдөж байна АНУ-д байгаа ард иргэдийн 20 хүрээгүй 17, 18 настай оюутан сурагчидийг яагаад татаж авахгүй байгаа юм бэ АНУ-д вирусийн халдвар хамгийн өндөр байна бас хажуугаар нь иргэдийн бослого хөдөлгөөн гарч байна. Бусад орноос иргэдээ дахин дахин л татаж байна. Төр засгийн шийдвэрийг, авч байгаа арга хэмжээг хүндэтгэн маш удаан хүлээлээ. Монгол улсын ирээдүй ялгаагүй л хүүхдүүд шүү дээ

Avatar

Зочин 2020-06-02 103.57.92.254

Энэ хүүхдээ лам болгож, дараа нь ард түмний итгэл үнэмшлээр мөнгө хийх гэсэн ийм олон хүн байгаа нь маш харамсалтай байна. Тэр эцэг эх ах дүү нар нь төлбөрөө төлөөч… Харьяа сүм хийд хамба лам нь, Гандангийн Чойжамц хамба, Далай лам нь төлөөч… Балиар юмнууд…

Avatar

зочин 2020-06-02 202.21.100.210

Ламхай нарыг эх оронд нь авчираад Эр хүн болго дараа нь хэрэгтэй мэрэгжилд нь сурга.

Avatar

Зочин 2020-06-02 124.158.109.232

АНУ-д вирусийн тархалт маш өндөр байна мөн иргэдийн бослого хөдөлгөөн болж байна яагаад 17, 18 настай оюутан сурагчидаа татахгүй байгаа юм вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж