Цар тахлын үед ажлаас халахдаа юуг анхаарах вэ? | News.MN

Цар тахлын үед ажлаас халахдаа юуг анхаарах вэ?

Цар тахлын үед ажлаас халахдаа юуг анхаарах вэ?

Цар тахлын үед ажлаас халахдаа юуг анхаарах вэ?

Коронавирусийн цар тахлын үед олон компанийн орлого буурч, ажиллах хүчээ цомхотгож байгаа. Ажиллах хүчнийг хамгаалах үүднээс цар тахлын үед ажлаас халах, түр чөлөөлөх тусгай журмыг ОХУ-ын Хөдөлмөрийн яам боловсруулж байна.

Цар тахлаас үүдэн орлого нь буурсан аж ахуйн нэгжийн удирдлага өөрийн санаачилгаар ажилтнаа ажлаас халах, түр чөлөөлөхийг хориглохоор уг журамд тусгаж байна. Компанийн удирдлага санаачилга гаргаж болох ч ажилтан зөвшөөрсөн тохиолдолд л ажлаас халах, түр чөлөөлөх юм. Мөн өөр нэг онцгой заалт нь ажилтныг цар тахлын карантин үргэлжилж байх үед халахыг хориглосон бөгөөд карантин тавигдсан өдрийн маргаашнаас халж болох ажээ.

Одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор ажлын цаг, үүрэг, хариуцлага зэрэг ажлын нөхцөлийг өөрчлөхөөр бол уг мэдэгдлийг ажилтанд хоёр сарын өмнө өгөх ёстой байдаг бол цар тахлын үед энэ хугацааг хоёр долоо хоног болгон богиносгохоор тусгасан байна.

Хөдөлмөрийн яам журмаа боловсруулан Хөдөлмөрийн харилцааг зохицуулах гурван талт комисс руу зөвшилцөхөөр илгээсэн байна. Хөдөлмөрийн харилцааг зохицуулах гурван талт комисст Засгийн газар, ҮЭ болон ажил олгогчдын төлөөлөөс бүрддэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

чоогоо 2020-06-02 66.181.161.23

Бидэнд ямар ч түй хамаагүй юм. Оросын сайт болчихоо юу энэ чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж