Коронавирусийн халдвар улмаас үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаагийн нэг нь амьтдын хүрээлэн юм. ОХУ-д 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Амьтдыг хамгаалах тухай хуулиар амьтдад тавих норм, стандартыг чанд сахих, халамж, анхаарлыг дээшлүүлж, зөрчсөн тохиолдолд хариуцлагыг чангатгасан юм. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд Оросын ихэнх амьтны хүрээлэн банкнаас зээл аван хөрөнгө оруулалт хийсэн байсан нь ийм төрлийн бизнес эрхэлдэг компаниудыг илүү хүнд байдалд оруулжээ.
Амьтны хүрээлэнгүүд, далайн амьтны аквариумууд бүгд дампуурлын ирмэгт тулсан байна.
Владивосток хотын амьтны хүрээлэнгийн захиргаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүмүүсээс хандив гуйжээ. Үзэгчгүй учраас орлогогүй болж, амьтдыг хооллох, амьдрах нөхцөлийг нь хангах, ажилтнуудаа цалинжуулах боломжгүй болсноо учирласан байна. Тэгээд ч нэмэр болоогүй учраас цалингүй болсон ажилтнууд зоопаркаа зөнд нь орхиод явцгаажээ. Хаягдсан амьтдын заримыг нь хүмүүс гэртээ тэжээхээр аваачсан байна. Хотын захиргаа аргагүйн эрхэнд үлдсэн амьтдыг халамжилж байгаа ажээ. Харин зугатааж явсан хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Ихэнх амьтны хүрээлэн хотын захиргаанаас байраа түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг нь мөн нэрмээс болж байгаа юм.
Зочин 2020-06-02 70.69.230.5
Дунд нь racoon явж байна. Тэр гудамжны амьтан zoo -д очиж хог ухаж байгаад зургаа авахуулсан юм уу?
зочин 2020-06-02 66.181.189.121
байгальдаа амьдрах чадваргүй болчихсон амьтад шүү дээ, байгаль дахь амьдрал бол амь өрссөн тэмцэл, тэр тэмцлийг зоо паркийн амьтад тэсч гарч амьд үлдэж чадахгүй ээ
Зочин 2020-06-02 103.80.210.183
байгальд нь тавьж үзээч
Зочин 2020-06-02 202.131.245.162
Байгальд тавих нь шууд алснаас огтын ялгаагүй. Амьтны хүрээлэнд төрж өссөн амьтад зэрлэг байгальд дасан зохицож амьдрах боломжгүй. Мөн зарим устаж буй амьтад тусгай үржүүлгийн зориулалтаар байрладаг. Прагийн зоо парк жишээ нь тахийг зоо паркад үржүүлж Монголд аажмаар нутагшуулсан.