Коронавирусийн халдвар улмаас үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаагийн нэг нь амьтдын хүрээлэн юм. ОХУ-д 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Амьтдыг хамгаалах тухай хуулиар амьтдад тавих норм, стандартыг чанд сахих, халамж, анхаарлыг дээшлүүлж, зөрчсөн тохиолдолд хариуцлагыг чангатгасан юм. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд Оросын ихэнх амьтны хүрээлэн банкнаас зээл аван хөрөнгө оруулалт хийсэн байсан нь ийм төрлийн бизнес эрхэлдэг компаниудыг илүү хүнд байдалд оруулжээ.
Амьтны хүрээлэнгүүд, далайн амьтны аквариумууд бүгд дампуурлын ирмэгт тулсан байна.
Владивосток хотын амьтны хүрээлэнгийн захиргаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүмүүсээс хандив гуйжээ. Үзэгчгүй учраас орлогогүй болж, амьтдыг хооллох, амьдрах нөхцөлийг нь хангах, ажилтнуудаа цалинжуулах боломжгүй болсноо учирласан байна. Тэгээд ч нэмэр болоогүй учраас цалингүй болсон ажилтнууд зоопаркаа зөнд нь орхиод явцгаажээ. Хаягдсан амьтдын заримыг нь хүмүүс гэртээ тэжээхээр аваачсан байна. Хотын захиргаа аргагүйн эрхэнд үлдсэн амьтдыг халамжилж байгаа ажээ. Харин зугатааж явсан хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Ихэнх амьтны хүрээлэн хотын захиргаанаас байраа түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг нь мөн нэрмээс болж байгаа юм.
Холбоотой мэдээ