Хар тамхи зөөвөрлөсөн дипломатч 11 жилийн хорих ял сонсох уу? | News.MN

Хар тамхи зөөвөрлөсөн дипломатч 11 жилийн хорих ял сонсох уу?

Хар тамхи зөөвөрлөсөн дипломатч 11 жилийн хорих ял сонсох уу?

Хар тамхи зөөвөрлөсөн дипломатч 11 жилийн хорих ял сонсох уу?

Герман улсын Дрезден хотод дипломат албаны автомашинаар 70 кг геройн тээвэрлэж яваад саатуулагдсан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал зургадугаар сарын 11-нд товлогдсон байна.

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг тавдугаар сарын 29-нд болоход прокуророос хэргийг үйлдэгчдэд 11 жилийн ял төлөвлөсөн байжээ.  Өмнө нь хэвлэлүүдээр Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт 9 жилийн хорих ял төлөвлөсөн тухай мэдээлэл цацагдаж байсан ч 2 жилээр нэмэгдсэн байж мэдэшгүй аж. Герман улсын хувьд хар тамхи тээвэрлэж явсан хэрэгт 2-15 жилийн хорих ял оноодог хуулийн заалттай юм.

Хэргийг нэхэн сануулбал, жилийн өмнө Туркийн Истанбул хот дахь Консулын албаны дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаярын хамтаар 70 кг геройн тээвэрлэж яваад Германд саатуулагдан дуулиан тарьж байв. Тус бүр нь 500 граммаар боосон 140 багц хар тамхины ханш гурван сая евротой тэнцэх тухай мэдээлэл цацагдсан юм.

Хэрэг явдлын дараа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар”Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүс нь манай яамнаас томилогдсон хүмүүс мөн. Б.Баттүшиг нь өмнө нь Бангкокт томилогдож байсан. Дараа нь, Истанбулд томилогдсон. С.Эрдэнэбаяр нь 1990-ээд оноос манай яаманд ажиллаж эхэлсэн, олон сайд, олон Элчин сайдын жолооч хийсэн хүн. Яг үнэндээ энэ хүн өнгөрсөн жилийн томилгоонд ороогүй байсан юм. Гэтэл тухайн жилийн томилгоо бүгд хийгдэж дууссаны дараа Туркт томилогдсон байсан хүн явж чадахаа болиод оронд нь Төрийн албаны зөвлөлөөр шийдэгдэж, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхэлдэг газраас нэр нь орж ирээд явсан. Намайг энд ажиллах хугацаанд надтай таван жолооч ажилласан.

Тэдний л нэг. Дипломат байгууллагын үйлчилгээ эрхэлдэг газраас “Энэ хүн таны жолоочоор ажиллана" гэхэд би “Үгүй ээ, энэ хүнийг авахгүй” гэж нэг ч удаа хэлж үзээгүй. Яагаад гэхээр манай яамны нэг онцлог нь сайдаар ч, Төрийн нарийнаар ч ажилласан байлаа гэхэд гаднаас жолооч чирж ирдэггүй. Цаанаас нь жолоочийг хуваарилж өгдөг. Энэ журмын дагуу л тодорхой хугацаанд миний жолоочоор болон бусад олон сайд удирдлагын жолоочоор 25-26 жил ажилласан. Олон Элчин сайдын жолоочоор ч ажиллаж байсан. Дэд консул Б.Баттүшиг ч мөн өнгөрсөн жил томилогдсон. Томилгоог төрийн албаны салбар зөвлөлөөс хийгддэг. Тэр дагуу л томилогдсон хүн. Өмнө нь Бангкокод консулаар ажиллаж байгаад буцаж, ирээд дүрэм, журмынхаа дагуу дараагийн томилгоогоо аваад явсан хүн” гэж тайлбарлаж байв.

Харин Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ "2018 оны сүүл болон 2019 оны эхээр Европын холбооны улсуудад дипломат болон албан паспорт, дипломат дугаартай автомашин ашиглан хууль бус хэрэг үйлдэж байж болзошгүй мэдээлэл авсан. Үүний дагуу Тагнуулын ерөнхий газар, Гадаад харилцааны яам хамтран ажиллаж, шалгаж байгаа. Герман улсын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байх үед тавдугаар сард энэ хэрэг гарсан. Б.Баттүшиг бол өмнө нь тагнуулд ажиллаж байсан. Гадаад харилцааны яамны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байсан, дипломат албаны шаардлага ханган яамнаас томилогдсон  ажилтан. Энэ хэрэг нь маш хүнд гэмт хэрэгт тооцогдож байгаа. Тэр тусмаа хилээр хууль бусаар хар тамхи нэвтрүүлэх нь маш ноцтой.

Томилогдоод удаагүй байхдаа богино хугацаанд ийм ноцтой гэмт хэрэгт холбогдсон нь анхаарал татсан асуудал. Тагнуулын байгууллагаас зохион байгуулалттай гэмт хэрэгт монгол хүмүүс ямар байдлаар ашиглагдаж байгааг шалган тогтоож, дахин ийм явдал гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх талаар ажиллаж байгаа" гэж мэдэгдэж байв.

Харин Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл "Хар тамхи, мансууруулах төрлийн гэмт хэрэг сүлжээнд орсон, тэр сүлжээг нь таслан зогсооход нөгөө сүлжээ цэцэглэдэг, үнэ нэмэгддэг гэх мэтийн асуудал олон улсын түвшинд байдаг. Хуулийг чангатгах шаардлага байна" гэдэг тайлбарыг УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ хийж байв. Гэвч өнөөг хүртэл Монгол Улс хууль эрх зүйн орчноо чангаруулаагүй.

Дипломат ажилтан 70 кг мансууруулах төрлийн бодис тээвэрлэж яваад саатуулагдсан энэ хэргийн улмаас Монгол Улс өнөөдөр Европын холбооны хар жагсаалтад багтаад байгаа юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-06-02 49.0.218.179

болж болж, тэндээ хатаж үх, даварсан гарууд вэ

Avatar

Зочин 2020-06-02 174.114.162.60

neeree Mexico -iin mafyyd angaisan gesen sh de.
ted 2-3kg-iig xil dabyylah gj uilee uzej bhad manai garyyd 70-kg–iiig achaad europoor xundlun gyld ybj bhiig sonssooood argagui atamanyyyd um bn gesen gedeg shd ee hahaha

Avatar

Зочин 2020-06-02 43.242.243.60

Barigdsan azgui s** ni l ene bolhoos uur saihan garuud ih baigaa

Avatar

Зочин 2020-06-02 185.220.101.165

Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/uB2aoF

Avatar

bor 2020-06-02 202.55.191.130

2,3 saya $ yum baina 16 onii hanshaar https://dataunodc.un.org/drugs/heroin_and_cocaine_prices_in_eu_and_usa

Avatar

Зочин 2020-06-02 172.58.139.84

Tsogtbaatar ene heregt holbootoi

Avatar

ИРГЭН 2020-06-02 202.21.127.168

Жолооч чинь дипломат паспорт авдаггүй, ногоон буюу албан пас авдаг ш дээ. Муу жолооч яахав дээ дипломатын хий гэснийг л хийгээд, ачаад, зөөгөөд гүйнэ. Үүний ард том гарууд байгаа, энэ жолоочоор туг тахиад л мартуулна даа

Avatar

Иргэн 2020-06-02 103.229.120.180

С.Эрдэнэбаяр нь хурандаа Оюунбадам буюу П.Очирбатын төрсөн дүүгийн хүүхэд, 20 гаруй жил энд тэндхийн ЭСЯ-нд жолоочоор ажиллаж байхдаа байнга тамхи хил дамнуулан зөөж мэлээн хөрөнгжсөн нэгэн. Ээж гавъяат хуульч Оюунбадам нь хүүгээ хүмүүжүүлж ухамсарлуулж чадаагүй хэрнээ ардын хүүхдүүдэд хууль заах нь хэр оновчтой вэ???

Avatar

Зочин 2020-06-02 103.229.120.180

С.Эрдэнэбаяр нь хурандаа Оюунбадам буюу П.Очирбатын төрсөн дүүгийн хүүхэд, 20 гаруй жил энд тэндхийн ЭСЯ-нд жолоочоор ажиллаж байхдаа байнга тамхи хил дамнуулан зөөж мэлээн хөрөнгжсөн нэгэн. Ээж гавъяат хуульч Оюунбадам нь хүүгээ хүмүүжүүлж ухамсарлуулж чадаагүй хэрнээ ардын хүүхдүүдэд хууль заах нь хэр оновчтой вэ???

Avatar

Зочин 2020-06-02 64.119.20.170

Genen baina daa hoorhii! Bas tagnuuld ajillaj baisan hashir hun geed baigaa shte?! Heterhii ih idej arisandaa bagtahgui boltloo targaluulsan hool ni amaar ni butsaj garahiin tsagt ene ter geed 1 shuleg baidag biluu? buh uil lai shunalaas ehtei!

Avatar

Od 2020-06-02 182.160.34.237

Omoorood baigaa humuus bugd ih baga ymar neg hemjeegerr holbootoi baij taaraa. Hahuuli ene terees ehleed l bichigdeegui huuli gedeg chini manaid l tsetseglej bgaa bjz dee. Oiriin jishee gehed l oimsondoo mongoo hiideg geed l

Avatar

zochin 2020-06-02 188.166.81.11

Ene gadaad hergiin yamnii said Tsogtbaatar gej buruu ch zov ch ym hiisen omoorch baidag zevuun ats bainaa.

Avatar

Зочин 2020-06-02 64.119.20.170

Toriin huulia bish ooriinhoo arisiig hamgaalj suudag bertegchin gedeg ni haragdaj baina!!! Hurelsuhiin said naraas hamgiin muu ni Baatarbileg Sumiya ene 3!

Avatar

Mongol 2020-06-02 188.166.81.11

Mongol toriin neriin omnoos ajillaj baigaa humuus iim gutamshigtai gemt hereg uildsen ni haramsaltai. Shorond ni hataagaad og.

Avatar

mgl 2020-06-02 202.9.40.83

uiliin uree edleh boljdee.

Avatar

Зочин 2020-06-02 128.199.224.17

ГУТАМШИГ, МОНГОЛЫН ТАГНУУЛ ( ТЕГ) БОЛОН ГАДААД ЯАМ НЭГ ИЙМЭРХҮҮ. ОЛОН ЖИЛИЙН ӨВЧИН.

Avatar

БОДЛЫН ХУЛГАЙЧ 2020-06-02 66.181.167.53

БУРУУ ЗҮЙЛ ХЙИСЭН БОЛ ЗЭМЭЭ ҮҮР. ХАМТРАГЧДАА ИЛЧИЛСЭН ЧИНЬ ДЭЭР ДЭЭР

Avatar

Зочин 2020-06-02 139.5.217.213

Цогтбаатар сайд нь гэмт хэрэгтэнүүдээ өмөөрөөд олон жил сайн ажилсан сайн хүмүүс гээд байх юм олон жил хамтарч хар юм хийцгээсэн болтой .

Avatar

UB irgen 2020-06-02 202.131.233.5

Baga baina. Odoo Hurtsiig german yavuulchval

Avatar

харамсалтай 2020-06-02 103.229.122.59

ХАР тамхи. АРАЙ хэтэрлээ. МАН, АН – төр барьсан гай их байна. 30 тэрбум долларын өрөнд даруулж, төр бараадсан гишүүд нь ЖДҮ хэлбэрээр луйвар хийдэг МАН, АН ыг төрөөс зайлуулж, эх орноо хөгжлийн замд оруулах сонголт хийх ёстой боллоо.

Avatar

Зочин 2020-06-02 202.21.108.61

Хар тамхи хар мөртэйг хар тамхины донтонгууд ойлгосугай!! Мөнгөнд шунаад дашийшог!!🤪

Avatar

Зочин 2020-06-02 59.153.114.178

Маш ичмээр юмаа. Томилогдсон консул дипломат нь хар тамхины наймаа хийнэ. Баригдаад ирэхээрээ монгол улсынхаа даалгавар гүйцэтгэж явсан гэнэ. Гадаад явдлын яам нь эрс эсэргүүцэж мэдэгдэл хийж чадахгүй бас л холбоо сүлбээтэй улс юмаа. Хар саарал дансанд ороод байгаа чинь үүнтэй холбоотой. Германы тагнуул олон жил харж байгаад барьсан байхдаа

Avatar

Иргэн 2020-06-02 66.181.184.199

ЭНЭ БОЛ АСУУДАЛ БҮР ХЭРЭЭСЭЭ ХЭТРЭЭД ИЛЭРСЭН ХЭРЭГ Л ДЭЭ. МАНАНГИЙНХАНЫ ХИЙСЭН АЖИЛ. МАНАЙ АН, ЭБИ, ХУРЦ, БИЛЭГТ НАРЫН ШАХАА, ШАХАЖ ДУУСГАХ ИДЭЭ БЭЭР.

Avatar

Зочин 2020-06-02 202.126.89.164

Deeguur iimerhuu huneer duursen

Avatar

Зочин 2020-06-02 202.126.89.73

Ёо энэ МАНд ичих нүүр алгаа. Идсэн уусан цусалсан хулгайлсан луйвардсан ёох манчуудад хийгээгүй бузар нүгэл гэж алгаа. Тэр хар тамхичид нь бас ичихгүй Монголын нэрийн өмнөөс хийдэг ухааны юм ярьсан болтой. Хар тамхины наймааны сүлжээнд орсон нөхдүүд юм шүү. Сүлжээ нь ударгүй тэднийг чад хийлгэх вий дээ. Яана даа

Avatar

зочин 2020-06-02 202.179.26.249

харамсалтай юмаа. Улсаа төлөөлж ажиллаж байж амин хувиа бодож яваа дипломатч байх гэж.

Avatar

Зочин 2020-06-02 64.119.25.251

зөвхөн төлөөлөгч нар биш манай 76 д ч мөн адил амин хувиа хичээсэн нөхөд олон

Avatar

Зочин 2020-06-02 122.201.31.205

Цаад эзнийг нь олсон уу, олсон ч нийтэд зарлахгүй байна уу??? Энэ хоёр баригдангуут Энэбишийн хүү рүү залгасан тухай хэвлэлээр гарч байсансан.

Avatar

Зочин 2020-06-02 66.181.189.157

Энэ хоёрын том ах нь хурц, нэрийг нь оруулж ирсэн нь пүрэвсүрэн, томилсон нь элбэгдорж.

Avatar

Зочин 2020-06-02 202.21.100.202

МАН Цогтбаатарын үед их юм үзлэ

Avatar

Зочин 2020-06-02 66.181.189.157

“том ах” Хурцын хоёр “дүү” л байна шүү дээ.

Avatar

БОДЛЫН ХУЛГАЙЧ 2020-06-02 66.181.167.53

ХЭРЭГ ХИЙСЭЩН Л БОЛ ХАРИУЦЛАГАА ӨӨРӨӨ ҮҮРЧ СУРАХ ХЭРЭГТЭЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж