Oilprice: Газрын тосны дайн болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.06.02-нд нийтлэгдсэн

Oilprice: Газрын тосны дайн болж магадгүй

Oilprice: Газрын тосны дайн болж магадгүй

Газрын тосны зах зээл дэх үнийн дайн АНУ-ын занарын салбарын эсрэг чиглэж буй тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Хэрвээ занарын салбар сэргэж, дэлхийн зах зээлд өөрийн байр сууриа сэргээхэд хүрвэл дайн эхэлж магадгүй хэмээн Oilprice бичжээ.

Өнөөдрийн байдлаар WTI маркийн газрын тосны үнэ баррель нь 40 ам.доллараас доогуур түвшинд байгаа бөгөөд хэсэг хугацаандаа энэ үнээ хадгалах төлөвтэй байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам газрын тос үнэтэй болно. Харин занарын компаниуд олборлолтоо багасгажээ. Rystad Energy мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хэрвээ үнэ хурдан хугацаанд сэргэхгүй бол зах зээлээс 250 мянга гаруй занарын компаниуд арчигдахад бэлэн байна гэв.

Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны зах зээлээс төсвийн орлого нь хамаарч байдаг улс орнууд хүндхэн нөхцөлд ороод байгаа ажээ. Тухайлбал, Саудын Арабын төсвийн алдагдал эхний улиралд 9 тэрбум ам.долларт хүрснийг зарлалаа. Харин ОХУ-ын хувьд одоогоор 0.5 хувийн алдагдал хүлээгээд байгаа ч газрын тосны илүүдэлтэй байгаа ажээ.

ОХУ-ын Сангийн сайд Антон Слиуановын хэлж буйгаар, Оросын Засгийн газар зээл авах хэмжээг нэмэгдүүлж, эдийн засгаа хүчирхэг болох хүртэл үндэсний дэд бүтцийн олон төслийг хойшлуулахаар төлөвлөж байна. 2020 оны эцэст, ДНБ цар тахлын улмаас 5 хувиар буурч, газрын тосны зах зээл тогтворгүй байна хэмээн таамаглаж байна.

Харин АНУ-ын эдийн засгийн ирээдүй нь бүрхэг байна. Зарим эдийн засагчдын үзэж буйгаар, ДНБ хоёрдугаар улиралд хоёр оронтоо тоогоор буурна гэж таамаглав. Хэдийгээр, АНУ нь Саудын Араб, ОХУ шиг газрын тосны салбарт хүчтэй тоглогч биш ч гэлээ тус улсын газрын тосны салбар Засгийн газрын тусламжинд найдаж байгаа ажээ. Учир нь, АНУ-ын газрын тосны хүрээлэн энэ төрлийн тусламжийн эсрэг байр суурьтай байдаг билээ. .

Oilprice мэдээлж буйгаар, цаашид АНУ-ын 250 гаруй занарын компани зах зээлээс арчигдана. Үүнтэй холбоотойгоор эрэлт, үнэ нэмэгдэнэ. Энэ үеэр цар тахал ч намжиж,  үлдсэн компаниуд нь олборлолтоо нэмэгдүүлнэ.

ОХУ-ын хувьд 40 ам.доллараас доогуур үнэтэй газрын тосоор олон жил энэ үнээр амьдарч чадна гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдээд буй. Харин Саудын Араб төсвөө алдагдалгүй байлгахын тул газрын тосны үнийг хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй.

Тус улсын Сангийн сайд Мухаммед аль-Джааданы мэдэгдэж буйгаар, Саудын Арабын эдийн засаг газрын тосны хямд үнийн давалгааг даван туулах хүчтэй гэв. Хэрвээ энэ мэдэгдэл ортой бол хүчтэй эдийн засаг Эр-Рияду-д “хар алт”-ны олборлолтын нэмэгдүүлэх болно. Үүний хариуд АНУ дахь занарын олборлолт нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл үнийн шинэ дайн ОХУ-ын оролцоогүй болно гэж таамаглажээ.

Газрын тос доогуур үнэтэй байгаа нь худалдан авагч нарт таатай байна. ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдээлж буйгаар, ОПЕК-ийн хэлэлцээрийн дагуу олборлолтыг өдөрт 15 сая баррелиар бууруулсны ачаар эрэлт, нийлүүлэлтийн баланс сэргэж байна. Энэ нь газрын тосны зах зээл дэхь илүүдэлийг хоногт 7-12 сая баррелиэр бууруулна гэв.

Эх сурвалж: EXPERT.RU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж