АНУ-ын 1.8 сая иргэн коронавирусээр халдварлаж, 100 мянга гаруй хүн нас бараад буй юм. Иймд цар тахлыг даван туулахад нь туслах зорилгоор Засгийн газрын нөөц сангаас АНУ-д нэг сая ам.доллартай тэнцэх тусламж олгох шийдвэр гаргажээ.
Монгол Улс өмнө нь БНХАУ-д 30 мянган хонь, ОХУ-д 1 сая ам.долларын тусламж олгох шийдвэр гаргасан билээ. Мөн Засгийн газрын хуралдаанаар Цэргийн төв эмнэлэгт 1.2 тэрбум төгрөг олгох болжээ. Тус эмнэлэг УОК-ын шийдвэрийн дагуу тусгай дэглэмд шилжиж, үндсэн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосны улмаас их хэмжээний алдагдал хүлээсэн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ