Дэлхийн монголчуудын дунд анхны цахим гүйлтийн уралдаан зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2020.06.01-нд нийтлэгдсэн

Дэлхийн монголчуудын дунд анхны цахим гүйлтийн уралдаан зохион байгуулав

Дэлхийн монголчуудын дунд анхны цахим гүйлтийн уралдаан зохион байгуулав

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “MGL Running Channel” сувгаас дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчуудыг хамруулсан 5 км-ын анхны цахим гүйлтийн уралдааныг өнгөрсөн сарын 23-наас 25-нд зохион байгуулжээ.

Энэхүү уралдаанд Монгол, Солонгос, Америк, Англи, Австрали, Австри зэрэг 16 улсад амьдарч буй монголчуудын 56 багийн 431 тамирчин оролцон, коронавирусийн эрсдэлээс сэргийлэх үүднээс цахимаар холбогджээ.

Уралдааны тэргүүн байранд Япон улсаас оролцсон Ц.Цэрэнбат ахлагчтай “Эрүүл Монголыг хамтдаа” баг шалгарч, алтан медаль (гүйлтийн тэмцээний цахим медаль), өргөмжлөл гарджээ. Харин дэд байрт Монгол Улсаас оролцсон Ц.Алтансүх ахлагчтай “iRUN Team-1” баг, гутгаар байрт Д.Ганбат ахлагчтай “iRUN Ахмадын золбоо” баг тус тус орсон байна.

Мөн шилдэг гэр бүлийн багаар “Аз жаргалтай гэр бүл”, “Цоглог гэр бүл”, “Ээж ба охид” баг шалгарч, шилдэг өсвөр үеийнхэн багаар “Ironman club of Mongolia” баг, шилдэг ахмадын багаар “Амьдрал сайхан” ахмадын баг, шилдэг эмэгтэй багаар “Jogging moms”, “iRUN Ээжүүд хүчтэй”, “Эрхэмсэг 8”, хамгийн идэвхитэй багаар “Гүрэн Монгол”, хамгийн цоглог багаар “Актив-Адуунууд цаашаа”, “Актив-Тавлин”, “Sissi” баг шалгарчээ. Түүнчлэн олны хайрыг татсан багаар “Ээжүүд эмээ нарын баг”, танилцуулгаараа олны таашаалд нийцсэн багаар “Цэцгэн дундах зөгий”, “Нагасакигийн нисэгчид”, “Tokyo Running Mothers” баг тус тус шалгарсан байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж