Японд цаазаар авах хоёр ялыг гүйцэтгэжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.19-нд нийтлэгдсэн

Японд цаазаар авах хоёр ялыг гүйцэтгэжээ

Японд баасан гаригийн өглөө цаазаар авах хоёр ялыг гүйцэтгэсэн тухай NHK агентлаг мэдээлэв. Цаазаар авах хоёр ялыг тангарагт шүүгчид өгсөн байна.

 

Цаазлагсдын нэг Сатоши Цуда гэгч 2006 онд дээрэм хийхдээ хоёр хүнийг, 2009 онд нэгэн гэр бүлийн гурван хүнийг хөнөөжээ. 

 

Шинзо Абэ ерөнхий сайд болсноос хойш Японд цаазын ял гүйцэтгэх нь нэмэгдэн одоо 14 гэмт хэрэгтнийг цаазлаад байна.

 

Японд цаазын ялыг дүүжлэн гүйцэтгэдэг бөгөөд тэр аргыг нь Олон улсын хүний эрхийн байгууллагууд хүмүүнлэг биш гэж үздэг ажээ. Гэсэн ч хүн амын ихэнх нь гэмт хэрэгтнүүдийг цаазлах нь зөв гэдэг ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж