Обамагийнхан Зул сарын амралтаа Хавайд өнгөрөөнө

Хуучирсан мэдээ: 2015.12.19-нд нийтлэгдсэн

Обамагийнхан Зул сарын амралтаа Хавайд өнгөрөөнө

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Зул сарын амралтаа Хавайн аралд гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөхөөр баасан гаригт явлаа гэж Цагаан ордны сайт мэдээлжээ.

Баасан гаригт ерөнхийлөгч гэр бүлийн хамт Xонолулу руу ниснэ хэмээн мэдээнд өгүүлсэн байна. Тэд амралтаараа олон нийтийн ямар нэгэн арга хэмжээ хийхгүй гэнэ.

Хавайн аралд Обама 1961 онд төрсөн учир тэндхийн уугуул иргэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж