Cicero сэтгүүл Путиныг оны хүнээр нэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.19-нд нийтлэгдсэн

Cicero сэтгүүл Путиныг оны хүнээр нэрлэжээ

© Михаил Метцель/ТАСС

 

Германы улс төрийн Cicero сэтгүүл Оросын ерөнхийлөгчийг оны хүнээр нэрлэжээ.

 

“Путин дэлхийн улс төрийн гол хүний нэг болсныг хүлээн зөвшөөрөхгүй орхиж болохгүй” хэмээн сэтгүүлийн редактор Кристоф Швенникке өгүүлэв. "Оросгүйгээр юу ч урагшлахгүй гэдгийг Ирантай хийсэн цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр харууллаа. Путинд хайртай байх албагүй, гэхдээ түүнийг заавал авч үзэх хэрэгтэй” болоод байна гэж тэр онцолсон байна.

 

Cicero сэтгүүл Берлинд хэвлэгдэн гардаг бөгөөд 84 мянган хувиар сард хэвлэгддэг ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж