Исламын дайчдад зурагт үзэхийг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2015.12.19-нд нийтлэгдсэн

Исламын дайчдад зурагт үзэхийг хоригложээ

Фото: Finbarr O'Reilly / Reuters

 

“Исламын улс” бүлгийн удирдлага өөрсдийн дайчдад зурагт үзэхийг хориглосон байна гэж Al Bawaba мэдээллийн сайт мэдээлэв. Тус байгууллагын үйл ажиллагааг буруутгасан гадны  сувгуудыг үзэх нь дайчдын зоригийг мохооно гэж  удирдлага нь үзсэн бололтой. Үүний зэрэгцээ, тэдэнд зурагтыг засах, худалдах ажил хийхийг бас хориглосон байна.

 

Байгууллагын хээрийн дарга нар нь захирагдагч нарынхаа гэр оронд шалгалт хийж,  телевизид холбогдолтой бүх техникийг устгах эрхтэй болсон гэнэ.

 

Al Bawaba сайтад бичсэнээр Исламын улс нь  барууны брэндээр гоёж гангарах, нийслэл гэх Ракка хотод Nike компанийн гутал худалдахыг хориглосон байна. Энэхүү дэлхийн нэр хүндтэй компанийн хувцасыг өмсөх нь “Исламын  ёс зүйд таарахгүй” гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж