Найман удаагийн нислэгээр 2000 орчим иргэнээ татан авна

Хуучирсан мэдээ: 2020.06.01-нд нийтлэгдсэн

Найман удаагийн нислэгээр 2000 орчим иргэнээ татан авна

Найман удаагийн нислэгээр 2000 орчим иргэнээ татан авна

Улсын онцгой комиссоос энэ сард гадаад улс орноос 2000 орчим иргэнээ татан авахаа мэдэгдсэн. Хамгийн эхэнд буюу зургаадугаар сарын 10-ны өдөр Казахстанаас иргэдээ татан авах бол зургаадугаар 11-нд Токио, 15-нд Дели, 18-нд Сөүл, 19-нд Франкфурт чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр тогтжээ.

Мөн зургаадугаар сарын 17-нд БНСУ-аар дамжин өнгөрөх нислэгээр Зүүн Өмнөд Азиас иргэдээ татан авахаар болсон байна. Сонгуулийн дараа буюу зургаадугаар сарын 25, 28-ны өдөр хоёр нислэг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд чиглэл нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэн гуравдугаар сард нийт 11 хүн халдвар авсан нь батлагдсан бол нэг сарын дотор 2.5 дахин нэмэгдэж, тавдугаар сард дахин 5.2 дахин өсчээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж