Өвс экспортлож эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.19-нд нийтлэгдсэн

Өвс экспортлож эхэлжээ

Бичигт-Зүүнхатавчийн боомтоор энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Монгол улсаас Хятад руу өвс экспортолж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 111 машин 3394,13 тонн өвс оруулжээ.

"Энэ оны 7 дугаар сард Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу хэрэгжүүлж буй ажлын үр дүн юм. Хятад улс малын органик тэжээлийн  дутагдалтай байгаа бөгөөд Монголоос өвс импортлох ханган нийлүүлэх нь энэ зах зээлийн ханган нийлүүлэлтэд эерэг үүрэгтэй. Хөх хотын гааль, хорио цээрийн ажилтнууд өвсийг зохих стандартын дагуу хянан шалгаж тоон  үзүүлэлтийг баталгаажууллаа" хэмээн  Өвөр Монголын мэдээ мэдээллийн сайтад энэ сарын 8- нд уламжилжээ.

У.УНДРАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж