ФОТО: Америкийн цагдаа нар өвдөг сөгдөн уучлалт гуйжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.01-нд нийтлэгдсэн

ФОТО: Америкийн цагдаа нар өвдөг сөгдөн уучлалт гуйжээ

ФОТО: Америкийн цагдаа нар өвдөг сөгдөн уучлалт гуйжээ

АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод өнгөт арьст эрэгтэй цагдаа нарт баривчлагдсаны дараа нас барснаас хойш тус улс даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Америкийн 30 орчим хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж буй бөгөөд зарим жагсагч тайвнаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа бол зарим нь эмх замбараагүй байдал үүсгэж, дээрэм тонуул хийсээр байгаа аж. Тухайлбал, цагдаа нар луу лонх шидсэн, байшин барилга, цагдаагийн машинд гал тавьсан хэрэг олон гарчээ.

Цагдаа нар жагсагчдын эсрэг резинэн сумтай буу, нулимс асгаруулагч хий ашиглаж, заримыг нь баривчилжээ. Ойролцоогоор 25 хотын захирагч хүмүүсийг гудамжаар явуулахгүй байхыг үүрэг болгосон бол зарим мужид эмх замбараагүй байдлыг зохицуулахын тулд Үндэсний гвардын олон зуун цэргийг байршуулсан байна.

АНУ-ын Миннеаполис хотноо цагдаагийн баривчилгааны үеэр 46 настай Жорж Флойд гэгч африк-америк гаралтай эрэгтэйг цагдаагийн офицер, 44 настай Дерек Чоувин гавлаж, газар хэвтүүлэн хүзүүн дээр нь найман минут гаруй өвдөглөсний улмаас сэжигтэн газар дээрээ амьсгал хураасан нь ийнхүү АНУ-ыг иргэний дайны ирмэгт авчраад буй юм.

Жорж Флойд амьсгалж чадахгүй байгаагаа учирлан, амь аврахыг гуйсан боловч цагдаагийн офицер өвдгөө огтхон ч хөдөлгөөгүй байдаг. Хохирогч Жорж Флойд нь хүнсний дэлгүүрт хуурамч 20 ам.долларын дэвсгэртээр тооцоо хийсэн хэргээр баривчлагдаад, ийнхүү амиа алджээ. Түүний үхэл Миннеаполис хотноо хар арьст хүмүүсийн эсрэг цагдаагийн харгислалыг зогсоох кампанит ажил өрнүүлж буй #Blacklivesmatter хөдөлгөөнийхнийг “сэрээжээ”.

Идэвхтэн Алета Кларк өнгөрсөн Ням гаригт инстаграм хуудастаа нийгмийг эмх замбараагүй байдалд хүргэсэн дээрх хэрэгтэй холбогдуулан Америкийн цагдаа нар өвдөг сөгдөн уучлалт гуйж буй зургийг байршуулсан байна.

Эх сурвалж: GHANA REPORT
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж