Хорвоогийн шинэ гайхамшиг: Хятадын чулуун ой

Хуучирсан мэдээ: 2015.12.19-нд нийтлэгдсэн

Хорвоогийн шинэ гайхамшиг: Хятадын чулуун ой

 

Хятадын Шилин (Shilin) гэх Үндэсний хүрээлэн нь 500 квадрат.км талбайг эзлэх ба ер бусын үзэсгэлэнтэй долоон хэсгээс бүрэлддэг. Чулуун ой гэх Шилин нь

 

 

Юньнань мужид Куньмин хотоос ойролцоогоор 150 км-ийн зайд бий. Өндөр хадан цохионууд шууд газраас ургасан чулуужсан мод сөөг мэт.    

     

2006 оноос Чулуун ойн Найгу, Suogeyi Village гэсэн хоёр хэсгийг ЮНЕСКО Дэлхийн өвийн санд оруулсан байна. Эдгээр газруудын талаар олон домог байдаг ба нутгийнхан үе дамжуулан үлдээж иржээ.

 

 

Жил бүрийн 6 дугаар сарын 25-ны өдөр бамбарт наадам явагдах бөгөөд олон мянган жуулчид очдог байна. Энэ наадмаар ардын дууны уралдаан ба бөхийн барилдаан болдог гэнэ.


“Хэрэв та Куньминд ирээд Чулуун ойг үзээгүй бол өөрийн амьдралаа дэмий үржээ” гэж нутгийн зүйр үг бий. Юньнанийн хамгийн  чухал дурсгалт газар нь Чулуун ой юм.

 


 

Хэдэн мянган чулуун дүрс таныг үлгэрийн оронд оруулсан мэт болгоно. Эндээс мод чулуу, ан амьтан зэрэг юуг ч чулуугаар “урласныг” та олоод харна.

 

Чулуун ойд олон тооны ногоон нуга, хулсан төгөл, цэцэг жимс бий. Тэнд “Тэнгэрийг үүрсэн цамхгууд”, “Дууч чулуунууд” гэсэн нэртэй үзэсгэлэнтэй чулуун цэцгүүд байгаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж