
Өдгөө 57 настай Мануэла Стадерини гэгч эмэгтэйн охин Жиулиана Кампанани нь 37 настай бөгөөд бөөрний архаг дутагдалд орсон учир охиндоо амьдрал бэлэглэхийн тулд ээж нь өрөөсөн бөөрөө охиндоо өгөхөөр шийдсэн байна. Италийн Писа хотын их сургуулийн эмнэлэгт болсон бөөр шилжүүлэх мэс заслыг “Da Vinci” нэртэй робот гардаж хийсэн бөгөөд 50 минут үргэлжилжээ. Мэс засал өнгөрсөн сарын эхээр болж, одоо эх, охин хоёрын биеийн байдал сайн байгаа гэнэ.
С.Цэлмэг