Г.Ихбаярын ес дугаарыг мөнхөллөө

Хуучирсан мэдээ: 2015.12.19-нд нийтлэгдсэн

Г.Ихбаярын ес дугаарыг мөнхөллөө

Үндэсний супер лигийн баасан гаригт болсон тоглолтын мэдээллийг хүргэж байна.


Үндэсний супер лигийн 1-р тойргийн 19 дэх тоглолт  Я.Доржсүрэн эзэнтэй "Төв ургац" "SBL Хасын Хүлэгүүд" багуудын хооронд болж 96-86-аар "Төв аймгийн Tөв ургац" улирлын 2 дахь хожлоо байгууллаа. Тоглолтын эхлэлийг тун сайн эхлүүлсэн "Төв ургац" улмаар төгсгөл хүртэл давамгайллаа хадгалж чадсан юм. Энэ өдөр Д.Мөнхтөр гараанаас тоглолтыг эхлүүлж, 31 оноо авахдаа 73 хувьтай довтолсон бол түүнд багийн холбогч Крис Жонес 27 оноо 13 оновчтой дамжуулалт, төвийн тоглогч Режжис 15 оноо 20 самбараар тусалсан юм. Мөн Төв ургац баг энэ өдөр хамгаалалтандаа тун сайн байсан нь энэ өдрийн хожлын гол шалтгаан байсан гэхэд болно. Харин улирлын 3 дахь хожигдлоо амссан SBL Хасын хүлэгүүд хамгаалалтандаа тааруу байснаас гадна алсын зайнаас багаара 32 шидэж ердөө 6 нь байндаа туссан нь хожигдлын гол шалтгаан гэж хэлж болхоор байлаа. Энэ өдөр Хүлэгүүдээс Б.Билгүүн 41 оноо 10 самбар авсан бол Б.Батжавхлан 20 оноо 5 бөмбөг таслалт хийсэн бол багийн бусад тоглогчид тун хангалтгүй байлаа. Төв ургац баг 1-р тойргийн сүүлийн тоглолтоо Дорнод Танан гарьд багтай хийх бол SBL Хасын Хүлэгүүд ирэх лхагва гарагт Альянс Тех харцага багтай тоглоно.

 

ОУХМ Г.Ихбаярын 9 дугаарыг мөнхөллөө

1-р тойргийн 20 дахь тоглолт "Дундговь Мон-алтуис Смарт" "Дорнод Танан Гарьд" багуудын хооронд боллоо. Энэ өдөр "Танан гарьд" багийн холбон тоглогч Г.Ихбаяр мэргэжлийн түвшний хамгийн сүүлийн тоглолтоо хийсэн бөгөөд тэрээр 15 жилийн сагсан бөмбөгийн карьераа энд хүрээд өндөрлүүллээ. 

Тоглолтод Г.Ихбаяр 6 оноо, 7 оновчтой дамжуулалт, 6 самбараас бөмбөг авалтыг гүйцэтгэсэн бол О.Ууганбаяр 27 оноо 8 самбар, Б.Мөнхболд 25 оноо 7 самбар, О.Нямбаяр 16 оноо авч 102-93-аар 3 дахь хожигдлоо хүлээсэн юм.

Харин "Дундговь Мон-алтиус Смарт" баг аль хэдийн туршлагатай баг болсоноо зарлаж, 4 дэх хожлоо байгууллаа. Тэднээс Кашип Уатсон 35 оноо 13 самбар, А.Гансүх 4 тоглолт дараалан 20-оос дээш оноогоор багтаа тусалсан бол Б.Дархантөгс 16 оноо, Ц.Мэргэн 10 оноо тус тус авч жигд тоглолтыг харууллаа.

Тоглолтын их завсарлагаагаар ОУХМ Г.Ихбаярт Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ түүний сагсан бөмбөгийн талбайд өнгөрүүлсэн тоглолт бүрт бахархан талархаж, Гавьяаны Алдарт цомыг 1 сая төгрөгийн хамтаар гардуулсан бол "Дорнод Танан гарьд" багийн зүгээс түүний 9 дугаарыг Спортын төв ордонд мөнхжүүллээ. Мөн үндэсний супер лигийн шилдэг шинэ залуу тоглогчийн шагналыг ОУХМ Г.Ихбаярын нэрэмжит болгож буйгаа холбооны зүгээс зарласан бол "Дорнод Танан Гарьд" баг нэрээ өөрчилж "Дархан Гарьдууд" болж буйгаа давхар зарласан юм.

МҮСБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж