АНУ сансрын нисэгчдээ өөрийн хөлгөөр тойрог замд хүргэлээ | News.MN

АНУ сансрын нисэгчдээ өөрийн хөлгөөр тойрог замд хүргэлээ

АНУ сансрын нисэгчдээ өөрийн хөлгөөр тойрог замд хүргэлээ

АНУ сансрын нисэгчдээ өөрийн хөлгөөр тойрог замд хүргэлээ

АНУ 10-аад жилийн дараа өөрийн газар нутгаас, өөрийн сансрын нисэгчдийг өөрийн хөлгөөр сансрын тойрог замд хүргэхээр төлөвлөж байсан нь цаг агаарын тааламжгүй байдлаас болж хойшлоод байсан билээ.

NASA-ийн хоёр сансрын нисэгч Илон Маскийн “SpaceX”-ийн “Falcon 9” хөлгөөр сансрын тойрог замд хүрэх аялалдаа Бямба гариг /2020.05.30/-т гарч, нэг цагийн дараа Олон улсын сансрын станцад амжилттай нэвтэрчээ.

Сансрын нисэгч Даг Херли, Роберт Бенкен нар тойрог замд 110 хоног ажиллах юм. Тэднийг ОУСС дээр ажиллаж буй ОХУ-ын сансрын нисэгч Анатолий Иванишин, Иван Вагнер, АНУ-ын сансрын нисэгч Крис Кассиди нар тосч авчээ.

АНУ-ын сансар судлалын агентлаг буюу "NASA" 2011 онд сансарт хүн хөөргөх хөтөлбөрөө зогсоож, өнгөрсөн хугацаанд ОХУ-ын хөлөгт суудал түрээслэн тойрог замд сансрын нисгэгчдээ хүргэж байсан билээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

УЛААНГОМ 2020-06-01 150.129.143.181

НӨГӨӨ 40-ТИЙН ПИТААН ДЭЭРЭЭС НИССЭН НӨХӨР НИЙЛЧИХСЭН ЯВЖ БАЙНА ГЭЖ ҮНЭН ҮҮ?

Avatar

Зочин 2020-06-01 172.58.139.84

Huviin kompany sansart hun hurgechihlee Mongolchuudaa bid hicheehgui bol hayagdlaa shuu

Avatar

Зочин 2020-06-01 51.15.235.211

)))))))) Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-06-01 66.181.189.103

За яамайдаа_ашгүй.Бид бүгд ихэд санаа зовж байлаа..ха….ха….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж