АНУ 10-аад жилийн дараа өөрийн газар нутгаас, өөрийн сансрын нисэгчдийг өөрийн хөлгөөр сансрын тойрог замд хүргэхээр төлөвлөж байсан нь цаг агаарын тааламжгүй байдлаас болж хойшлоод байсан билээ.
NASA-ийн хоёр сансрын нисэгч Илон Маскийн “SpaceX”-ийн “Falcon 9” хөлгөөр сансрын тойрог замд хүрэх аялалдаа Бямба гариг /2020.05.30/-т гарч, нэг цагийн дараа Олон улсын сансрын станцад амжилттай нэвтэрчээ.
Сансрын нисэгч Даг Херли, Роберт Бенкен нар тойрог замд 110 хоног ажиллах юм. Тэднийг ОУСС дээр ажиллаж буй ОХУ-ын сансрын нисэгч Анатолий Иванишин, Иван Вагнер, АНУ-ын сансрын нисэгч Крис Кассиди нар тосч авчээ.
АНУ-ын сансар судлалын агентлаг буюу "NASA" 2011 онд сансарт хүн хөөргөх хөтөлбөрөө зогсоож, өнгөрсөн хугацаанд ОХУ-ын хөлөгт суудал түрээслэн тойрог замд сансрын нисгэгчдээ хүргэж байсан билээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ