ЭМЯ: Зургаан оюутнаас халдвар илэрч, батлагдсан тохиолдол 185 боллоо

Хуучирсан мэдээ: 2020.06.01-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Зургаан оюутнаас халдвар илэрч, батлагдсан тохиолдол 185 боллоо

ЭМЯ: Зургаан оюутнаас халдвар илэрч, батлагдсан тохиолдол 185 боллоо

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өнөөдөр (2020.06.01) мэдээлэл хийлээ.


ЭРСДЭЛ ТУН ОЙРХОН БАЙНА

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Монгол Улсын хувьд дөрвөн хүн шинээр ажиглалтад орж 39 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор нийт 1859 хүн ажиглалтад байна. Үүнээс архаг хууч өвчтэй 116 хүнд 29 эмч, туслах 59 эмч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд төмөр замын эмнэлгийн 11 эрүүл мэндийн ажилтан 5400 гаруй хүнд коронавирусийн халдвар илрүүлэх тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. 24 цагийн хугацаанд 119 утсанд нийт 156 иргэнээс дуудлага ирж, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө авсан бол ихэнх дуудлага нь амралтын газар хүмүүс ихээр бөөгнөрч, амны хаалт зүүхгүй байна гэсэн сэрэмжлүүлэг мэдээлэл байв. Бид халдвар гарахаас өмнөх амьдралын хэв маягаар амьдарч болохгүй нөхцөлд байгаа учраас аль аль талдаа ЭМЯ-ны гаргасан зөвлөмжийг мөрдөх шаардлагатай байна. Тэгэхгүй бол эрсдэл тун ойрхон байна.

ОХУ-ААС ИРСЭН ЗУРГААН СОНСОГЧООС ХАЛДВАР ИЛЭРСЭН

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.НЯМХҮҮ: 

-Өчигдөр /2020.05.31/ ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийтдээ 371 хүнд шинжилгээ хийснээс 365 хүний шинжилгээний хариунд халдвар илрээгүй. Үүнийг задалж хэлэхэд тандалтын зорилгоор цуглуулсан найман сорьцоос илрээгүй. Харин тусгаарлагдсан зургаан хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Энэ нь тавдугаар сарын 13-нд ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн сонсогчид байсан.

18-19 хоногийн дараа давтан шинжилгээнээс халдвар илэрсэн учраас 21 хоног тусгаарлах нь маш зөв гэдэг нь харагдаж байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй. Ингээд нийт батлагдсан тохиолдол 185 болж байна. Үүнээс эдгэрч гарсан 44, эмчлэгдэж байгаа 141 хүн байгаагаас 111  хүний биеийн байдал хөнгөн, 23 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Posted by News.mn on Sunday, May 31, 2020

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж