Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг маргааш суллана хэмээн эх сурвалж мэдээлэв.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс нэр дэвшигч Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “…мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр зургадугаар сарын 26-ны өдрийг (УИХ-ын ээлжит сонгуулийг дуусах хүртэл) хүртэл цагдан хорих шийдвэр гаргасан.
Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1-д “УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг зөрчил болон гэмт үйлдлийнх явцад (үйлдэл дээр нь) нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр “эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих”-ыг хориглоно гэж заажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ