Өмнөд Солонгосын хамгийн том компани болох “Samsung”-аас олон жилийн өмнө шударга бусаар халагдсан 61 настай Ким Ён Хи нэг жил орчмын дараа эсэргүүцлээ зогсоож, 25 метрийн шон дээрээсээ буужээ. Тэрбээр 30-аад жилийн өмнө тус компанид ажиллаж байхдаа үйлдвэрчний эвлэл байгуулах гэж оролдоод халагдаж байсан ба үүнээс хойш тасралтгүй тэмцсээр өдийг хүрч байгаа юм.
Ким Ён Хи нь сүүлийн нэг жил орчим “Samsung” компанийн төв байрны өмнөх 25 метрийн өндөр замын хөдөлгөөний хяналтын камерын шон дээр суулт хийж байгаа ба өнгөрсөн Баасан гариг (2020.05.29)-т “Samsung” компанийн зүгээс уучлалт гуйсны дараа шон дээрээс бууж, эсэргүүцлээ зогсоосон байна.
Тус компани Ким Ёг Хигийн нэр төрийг сэргээхээр болжээ. Ким Ён Хигийн үйлдвэрчний эвлэл байгуулах тэмцлийг зогсоохын тулд түүнд бэлгийн хүчирхийллийн хэрэг тохохыг оролдож, гэр бүлийг нь сүрдүүлж, өөрийг нь ч мөн удаа дараа ухаангүй болтол хүмүүсээр зодуулж, дарамталж байсан тухай Ким Ён Хи ярьдаг.
Саяхан “Samsung”-ийн өв залгамжлагч, дэд ерөнхийлөгч И Жэ Ён группын удирдлагын зүгээс гаргасан ёс зүйгүй үйлдлүүдийн төлөө олон нийтээс уучлал гуйж, ажилчдын эрх ашгийг хүндэтгэж, үйлдвэрчний эвлэл байгуулахыг зөвшөөрөхөө амлаж, тэр ч бүү хэл компанийг гэр бүлийн гишүүд өв залгамжлан удирдах асуудлыг эцэслэнэ хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: YONHAP NEWS
zochin 2020-06-01 68.148.158.2
Yasan ulsuj uhdeggui doloon goltoi nows ve.
хэхэ 2020-06-01 66.181.189.109
чам шиг шаарнууд өмнөөс нь үхдэг бол сайнсан
Зочин 2020-06-01 51.15.235.211
)))))) Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/uB2aoF
Аниа 2020-06-01 39.115.114.99
Азийн удирдах арга бол дарамтлах тамлах. Барууны удирдах арга бол урамшуулах зоригжуулах гэдэг
Зочин 2020-06-01 64.119.25.136
Баатарлаг…
Зочин 2020-06-01 202.9.46.107
Mongolchuud erh ashgiinhaa Tully ene hun shig temtsej chadah u??????
Зочин 2020-06-01 176.63.23.4
х** х**. Энд тэнд боллоо гэсэн мэдээ болгоны доор л ингэж хуцдаг болж
Зочин 2020-06-01 158.69.68.43
omhii kimxhi
хэхэ 2020-06-01 66.181.189.109
нохойн жогорхой