Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын орох чиглэлд 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 30 минутад зорчиж явсан манай улсын иргэн Б нь гурван ширхэг хийн бууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ. Тэрээр "Hyunday Galloper" маркийн авто машинаар зорчиж явсан бөгөөд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын баримт бичгийн шалгалтад хамрагдаж байх үед биеэ авч яваа байдал нь албан хаагчдад сэжиг төрүүлсэн аж.
Тиймээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын Алтанбулаг авто замын боомтын тасгийн албан хаагчид баримт бичигт нарийвчилсан шалгалт, ярилцлага хийхэд МP-654 cal.4.5 мм маркийн Т1501798, Т15017992, Т15017805 сери дугаарын гурван ширхэг хийн буу авч явсныг илрүүлсэн байна. Энэхүү хэрэгт ТЕГ, ГЕГ-аас үргэлжлүүлэн гүнзгийрүүлсэн шалгалт явуулж байгаа аж.
У.УНДРАЛ
Зочин 2015-12-19 103.229.123.197
ХИЙН б** ХУУЛЬ БУС БАЙДАГ ЮМ БАЙХ ДАА, ЛУЙВАРЧИД АМИА ТАВЬТЛАА АЙЖ БАЙНАА.
tsumiin zevseg 2015-12-19 122.201.31.160
Tsumiin tsevseg ilruulsiim baina daa barag
Зочин 2015-12-19 203.194.114.151
ХАХА МАНАЙД ДЭЭР ҮЕИЙН КАРБИН БАЙХААР НЬ МУЗЬЕД ӨГЧИХСӨН ЭНЭ БАС ЗЭВСЭГҮҮ
Зочин 2015-12-19 103.26.193.113
Ямар айхтар ***** вэ
Зочин 2015-12-19 103.26.193.113
Ямар айхтар ***** вэ