НЭМЭЛТ 11:00 ЦАГ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Энэтхэг улс дахь Брайбүн Гоман дацанд сурч буй 10-18 насны 357 хүүхдийн хүсэлт гаргасан 219-ийг эх оронд нь авчрах тусгай үүргийн онгоц илгээх, ирсний дараа тусгаарлах, эрүүл мэнд, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр тогтоолын төсөл боловсруулан оруулжээ. Зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Ламхай нарын 70-аад хувь нь Баянхонгор, Архангай, Завхан, Төв, Хэнтий, Увс аймгийн харьяалалтай, малчин өрхийн хүүхдүүд аж.
Харин ламхай нарын хувьд Дели хотоос 2000 км-ын зайтай газар шавилан суудаг. Эдгээр иргэдийг 2000 км газар өвчний тархалт өндөр бүс нутгуудаар дамжуулж, Дели хотод авчрах нь өөрөө эрсдэлтэй байгаа гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдээлж байсан юм.
Мөн ОХУ-ын өмчлөлд байсан найман байрыг Монгол Улсын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэн авчээ. Тодруулбал, 549 өрх 22 жил түрээсээр амьдарч байсныг оршин суугчдад нь хувьчлах бэлтгэл ажлыг хийсэн бөгөөд 1998 оноос хойш яригдсан энэ асуудал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалаар шийдэгдсэн билээ.
ХӨВСГӨЛ АЙМАГТ "НАЙРАМДАЛ ЗУСЛАН-2"-ЫГ БАЙГУУЛНА
Засгийн газар өнөөдөр /2020.06.01/ ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Засгийн газар болон Улсын Онцгой комиссын хуралдаанаар цар тахлын үед эрсдэлтэй, хүнд нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдад орон сууц олгох тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Дашрамд дурдахад, өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан-2 байгуулах тогтоолыг баталсан байна.
Одоогоос 40 жилийн өмнө байгуулсан "Найрамдал" зуслангийн хоёр дахийг ийнхүү шинээр барихаар боллоо хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Зуслан байгуулах газрын асуудлыг судлан, шийдвэрлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2021 оны төсөвт тусган, хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт тус тус даалгажээ.
Э.БУРАМ
Зочин 2020-06-01 103.139.146.102
Hudlaa songuuliin show. Songuuliin daraa buh yum esregeeree yag l tatvar nemehgui gej garaad buh tatvar nemsen shig !!!!!!!!!!!!!!!
Зочин 2020-06-01 73.231.128.120
Ламхай нараас зардал ав
Зочин 2020-06-01 64.119.23.23
2021 онд Ерөнхий сайд болчихсон юм шиг 2021 оны төсөвд тусгах тогтоол гаргаж байдаг дүрдээ орно гэдэг болж байгаа юм байх даа.Шоугаа хийхээ болихгүй юмуу ишиг минь
Зочин 2020-06-01 202.9.40.26
Тийм орлого буурсанд нь өгч байгаашдээ
Иргэн 2020-06-01 202.9.46.57
Засгын газарт шилжсэн байруудыг иргэддэ хурдан хувьчилж өгөөчэ ялан гуяа талх чихэр ээрмэлийн 11 12р байрийг . оршин суугчид хүлээсээр л байна
зочин 2020-06-01 66.181.161.122
зөв
Ganaa. 2020-06-01 84.78.246.4
Manaihan kspitalizm kommunizm saihan gej metgeltseed bh wm. Manaihan haashaa yavj ajillaj bna? Haanahyn biz avah geed oocherlood bna? Haanaas tanai vr hvvhdvvd mungu ilgeegeed bna? Amerik, Europ, Korea, yapon, Avstrali. Manaid odoo bgaa wm bol Ali ni ch bish zvgeer l zavhral. Gahai Erdene, ukhna Hvrelsvh 2 oos wu songoh wm be.
Зочин 2020-06-01 139.5.216.135
пин гээд бүтээгч бирд бол луйварчин
Зочин 2020-06-01 66.181.183.37
Социализм мандтугай гээд л явах юм байналдаа одоо
Зочин 2020-06-01 202.21.107.79
Соц-руугаа буцсан ч яадгийм кап-аас л дээр
Зочин 2020-06-01 202.9.40.18
Цалингүй иргэддээ өгөх 200,000 төгрөгөө өгөөчэээээээээээээ
Иргэн 2020-06-01 202.126.90.141
Тэгж яарьсны нь мэдэхгүй л юм бна, орлого нь буурсан компаниудад л өгнө гэсэн дээ, буруу ойлгосон л юм шиг байхын
Зочин 2020-06-01 202.21.108.252
Unuudur bol Hurelsuhiin zasgiin gazar, MAN iin erhten darhtnuudiin udaa daraagiin gemt uildluudees bolj tsag busaar horvoog orhison olon arvan huuhduuddee hundetgel uzuuleh gashuudliin udur yum.
Зочин 2020-06-01 64.119.23.172
Huuhduuded surguuli tsetserleg hangattai baigaa yu, emnelegiin or hulreltseetei biluu. Bagsh emch nariin tsalin hureltsdeg biluu. Mongolchuudiin oi sanamj 3 sariin hugatsaatai baidag yum baina.
Зочин 2020-06-01 202.21.108.252
za nuguu shoychin gar huuhdeer zanimaldah ni ee. odoo heseg poprono, ehleed Darhanii zamaa zaschihaa luivarchaan. Uuriimhuu gaig shoy bolgoj chaddag hovorhon luivarchin shuu.
Зочин 2020-06-01 49.195.139.229
Ashigtai bol huviin hevshliin hiih zuilshuudee. Baahan hun tsalinjuulj tender hiij mungu husnaa l gj bn
ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ 2020-06-01 76.107.165.63
Хамаагүй ээ, бид коммунизм байгуулна. Пионерийн зуслан олноор байгуулна. Халамжуудыг улам их болгоно. Хөдөлмөр хийгүйгээр цөмөөрөө баяждаг нийгэм байгуулна.
Зочин 2020-06-01 66.181.185.93
СОЦ нийгэмд чадлаараа ажиллаж тэр хэмжээгээрээ цалингаа авдаг байсан одоотой адил ажилгүй ядуу гуйлгачид архичид байгаагүй.
эрка 2020-06-01 150.129.141.220
Сайн бн. Тэрсэлдэх цаг биш үү. Бүтээцгээе….
Bold o 2020-06-01 223.38.29.88
Ene zasgiin gazariin garch bgaa buh shiidver huuli bus shuu undsen huuliin zaaltiig zorchson zasgiin gazar shuu ..Pop holduu Hurelsuh chi udahgui zailnaa…
Зочин 2020-06-01 150.129.141.61
Эргүүтсэн төлөг өө, Капитализм биднээс хичнээн их үнэт зүйлсийг маань 30хан жилд салгаж үгүй хийснийг мэдэх үү
иргэн 2020-06-01 76.107.165.63
Та Хойд Солонгост очиж амьдрана уу, хэхэхэ. УХНА-г чи коммунист гэж бодож байна уу? Үгүй. Энэ хүн бол хууль бусаар баяжсан капиталист.
Зочин 2020-06-01 64.119.23.172
Tiim shuu. Ulaan buch maani baihgui bolson. Lenin bagshiig maani salgasan. Oros ah naraas maani bas
Зочин 2020-06-01 66.181.185.93
Яг үнэн.
иргэн 2020-06-01 76.107.165.63
УХНА дурак минь ийм социлист нийгмийн үлдэгдэл болсон зүйл санаачлахаас өөр хийчихмээр юм санаанд чинь орохгүй байна уу?
hudalaa ardchilal hend heregtei be. 2020-06-01 64.119.23.164
bitgii tenegt olon ulsiin zuslan mongold hed bgaa bilee, hvvhedvvd hvreltsdegui ch dee. mongoliin hamgiin saihan baigalitai gazar baiguulij olon oronii hvvhed amaruulah heregtei ch dee. amerik maygiinh bol ogt heregui ee. harin yg huuchinaarai hvvhed heregtei zvils ogdog baibal zvgeerei…
иргэн 2020-06-01 76.107.165.63
Бэртэгчин тархины тураалтанууд та нар өөрсдөө л сайн хөдөлмөрлөж татвар сайн төлж наад зуслангаа байгуулаарай даа. Мөдхөн газар дорхи баялаг дуусна шүү.
МОНГОЛ ХҮН 2020-06-01 202.9.46.213
Чи нэг их юм мэддэг хүн шиг бүү ярв. Социализм бол хүний төлөө нийгэм. Засах юм байлгүй яахав. Харин капитализмаас чинь хамаагүй дээр нийгмийн баримжаа