Тусгаарлалтад байсан эмэгтэй амаржиж охинтой болжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.01-нд нийтлэгдсэн

Тусгаарлалтад байсан эмэгтэй амаржиж охинтой болжээ

Тусгаарлалтад байсан эмэгтэй амаржиж охинтой болжээ

Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байсан эмэгтэй өчигдөр /2020.05.31/ амаржиж охинтой болжээ. Эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Алтанцэцэг, Б.Цогтбаатар, мэдээгүйжүүлгийн эмч Б.Цэрэнтогтох, сувилагч Н.Дашмаа, хагалгааны сувилагч н.Өлзийтогтох, асрагч Р.Сэлэнгэ, нярайн эмч Д.Пүрэвсүрэн, сувилагч Б.Эрдэнэтуул болон тусгаарлах байранд ажиллаж байгаа эмч Х.Насанхүү, сувилагч Я.Урандэлгэр, асрагч Ж.Мягмартуяа, ариутгагч Ч.Отгонтуяа, Г.Энхжаргал, Ю.Энхцэцэг, Д.Цолмон үйл ажиллагааны зохион байгуулалт халдвар хамгааллын дэглэмийн арга зүйн зөвлөгч ЭМГ-ын НЭМХ-ийн дарга П.Сэлэнгэ, нэгдсэн эмнэлгийн тархвар судлаач эмч Д.Бурмаа нарын бүрэлдэхүүнтэй баг кесарево хагалгааг амжилттай хийж эсэн мэнд төрүүлжээ. Ээж, охин хоёрын эрүүл мэнд сайн байгаа аж.

Дашрамд дурдахад,  тавдугаар сарын 13-ны өдөр ажиглалтад байсан 25 настай эмэгтэй  ХӨСҮТ-д амаржиж охинтой болсон билээ. Тэрбээр тусгай үүргийн онгоцоор дөрөвдүгээр сарын 30-нд эх орондоо ирсэн бөгөөд хоёр удаагийн шинжилгээгээр коронавирусийн халдваргүй гарсан хэмээн албаны хүмүүс мэдээлсэн юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж