Хүүхэд бүр гэр бүлдээ жаргалтай | News.MN

Хүүхэд бүр гэр бүлдээ жаргалтай

Хүүхэд бүр гэр бүлдээ жаргалтай

Хүүхэд бүр гэр бүлдээ жаргалтай

Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын А/130 тоот тушаал гарч, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нийг "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг баталсан билээ.

Энэ жил дэлхий даяар "Covid-19” цар тахал гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас шат дараалсан арга хэмжээ авч, иргэдийг олон нийтийн газар бөөгнөрөл үүсгэхгүй байхыг сануулахын зэрэгцээ үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг тодорхой хугацаанд хаасан.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд “Covid-19” цар тахлын энэ онцгой цаг үед гэр бүлийн бүх гишүүдийн  үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргасан юм. Мөн энэхүү удирдамжийг нийслэл болон орон нутгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүргүүлж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна.

Цар тахал дэгдсэн энэ үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүл, хүүхэд, залуучууд руу чиглэсэн олон арга хэмжээ авч ажиллаж буй билээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, БСШУС-ын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан "Гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хараа хяналттай  байлгах, болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний удирдамж”-ийг баталсан.

Энэ удирдамжийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас "Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ”-г 2020 оны гуравдугаар сард улсын хэмжээнд зохион байгуулж, 109.991 өрхийг хамруулжээ. Эдгээр өрхөд 200.0 мянга гаруй хүүхэд амьдарч байгаа аж.

Урьдчилсан байдлаар дүн гаргахад 109.991 өрхийн 19% буюу 20.0 мянган өрх эрсдэлтэй, 47.6% буюу 50,0 мянган өрх цаашдаа хөл хорио тогтоох арга хэмжээ үргэлжилбэл эрсдэлт нөхцөл рүү шилжих магадлалтай, хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь бие даалган үлдээдэг, өрхийн зөвхөн нэг гишүүн хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлогогүй байжээ.

Эрсдэл өндөртэй 20.000 өрхийн 51.1% буюу 10.221 өрхийн 24.246 хүүхдэд дэмжлэг тусламж шаардлагатай, хоол хүнсний хомсдолтой, тухайн өрхөд байнгын ажлын байртай гишүүн байхгүй, зөвхөн хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийн мөнгөөр амьжиргаагаа залгуулж байгаа аж.

"Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн сан”-гийн Эрсдэлийн программд 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар 22.853 хүүхэд бүртгэлтэй байна. "Covid-19” халдварын цар тахал цаашид нэмэгдэх, хорио цээрийн дэглэм үргэлжлэх тохиолдолд эдгээр хүүхдүүдэд чиглэсэн хүнс тэжээл, хувцас, амин дэм, ариутгалын бодис зэрэг суурь хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа ажээ.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2020 оны тавдугаар сарын 01-нээс 08-ны өдрүүдэд есөн дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч буй 90 өрхийн нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлж, хэрэгцээг тодорхойлон ажилласан байна. Гэр бүлийн гишүүдийн 94% нь 31-35 насныхан, 6 орчим хувь нь 40-46 насныхан байгаа бол нэг өрхөд дунджаар 0-18 хүртэлх насны 2-7 хүүхэд амьдарч байгаа ажээ. Мөн нийт өрхийн 10 орчим хувьд өрхийн зөвхөн нэг гишүүн үйлчлэгч, галч, харуул, барилгын туслах, нүүрс шуудайлж зарах гэх мэт ажил хийдэг, 85 хувь нь ажилгүй.

Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж, асаргааны мөнгө, “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгөнөөс өөр орлогын эх үүсвэргүй айл өрх олон байгаа аж. Нийт өрхийн 60 орчим хувь нь архины хамааралтай гишүүнтэй, хүүхдээ үл хайхарсан, гэрийн ахуй, нөхцөл байдал хүнд байдалтай байна.

Хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн тулгамдсан асуудалтай гишүүнтэй өрхийн хувьд нөхцөл байдал илүү хүнд, өрхөд байгаа бусад хүүхдэд тавих анхаарал сул, нэмэлт амин дэм шимт тэжээл хэрэглүүлж  чаддаггүй, өрхөд ажилгүйдэл үүссэн байна. Ялангуяа хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирээд өөрийн гэсэн орон гэр, газрын асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй өрх 50 орчим хувийг эзэлж байгаа ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-01 51.15.235.211

)))) Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-06-01 66.181.184.236

Манай монголчууд хүүхдэд хайртай ч юм шиг хүний ч бай өөрийн ч бай ингэж худлаа жүжиглэж баяр энэ тэр болох хэрэг байна уу баярын бэлэг нь хүртэл бөөн хор хугацаа нь дууссан баахан хор боож өгнө төр нь хүртэл хүүхдүүдийг баян ядуугаар нь ялгана төрөх эмнэлэг нь хүртэл асуудалтай гар харах энэ тэр гээд ийм улс хүүхдийн баяр гэх хэрэг байна уу гэр дотроо хүртэл ээж аавууд нь бөөн асуудал

Avatar

Зочин 2020-06-01 88.18.94.219

Нүднүүд нь хаачаа вэ ёстой хэрэг алгаа

Avatar

Зочин 2020-06-01 103.212.118.241

Улаан хацартай жинхэнэ монгол хөөрхөн охидын зураг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж