Зургадугаар сард бороошино | News.MN

Зургадугаар сард бороошино

Зургадугаар сард бороошино

Зургадугаар сард бороошино

Зургадугаар сарын цаг агаарын төлөв байдлыг танилцуулж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД( олон жилийн дундаж)–аас дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадас Увсын ихэнх, Завханы хойд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ 2-5°С – аар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна, хур тунадас Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгийн зүүн хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр өмнөх үеэсээ 2-5°С – аар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй (зураг 9).

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр өмнөх үеэсээ 2-5°С – аар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхээр, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна(зураг 6), хур тунадас Өмнөговийн өмнөд, Дорноговийн ихэнх нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна .

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй.

Энэ сард баруун аймгуудын ихэнх нутгаар агаарын температур ОЖД-аас дулаан, бусад нутгаар дундаж орчим, хур тунадасны хувьд баруун аймгуудын нутгийн ойд хэсгээр бага, харин зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дундаж байх боловч зарим үед сул хүчтэй салхи шуургатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-31 192.82.76.127

Байгаль дэлхий бурхан минь энэ хүнд үёд Монголыг минь их харж үзэж байна даа

Avatar

Зочин 2020-05-31 66.181.161.6

Бороо бороо ороорой, Оросын маамуу ирээрэй.

Avatar

Зочин 2020-05-31 54.36.172.15

.. Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/uB2aoF

Avatar

Ard 2020-05-31 202.131.225.197

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ 2-5°С – аар дулаарна. yu bicheed baigaa yum be ehend dund suuld geed engiineer bichih uhaan alga uu? esvel tsag uuriinhnii medeeg ter chigeer ni huulaad tavichihdag yum uu?

Avatar

Зочин 2020-05-31 66.181.161.125

Цаг агааррын мэдээг мэргэжлийн хэлээр биш, энгийн ойлгомжтой хэллэгээр мэдээлж болдоггүй л юм байх даа? Жишээ нь, "Сэлэнгэ , Төв аймгуудын зүүн хэсгээр" гэхийн оронд "Сэлэнгэ, Төв аймгийн …, …., …….. сумдын нутгаар" гэж хэлж болохгүй юу?

Avatar

Иргэн 2020-05-31 139.5.217.216

МОНГОЛ ХЭЛЭЭР ОВОО ХЭМ ХЭРЭГЛЭЖ ЗҮГШРЭЭД ТӨВ ТВ-ИЙНХЭН ОВОО ХЭМ ГЭЖ ХЭЛЭЭД БАЙЛАГ БОЛЧИХСОН ХЭЛЛЭГИЙГ ЕАГЛЕ ТВ-ИЙН НЭГ САГСАЛЗСАН ЗАЛУУ ҮЛ ТООМСОРЛОН ГРАДУС ГРАДУС ГЭЖ ДОНГОДСООР БАЙГААД ТЭР НЬ БУСАД ТВ-Д БАС ХАЛДВАРЛАЖ БҮГДЭЭРЭЭ ГРАДУС ГЭЖ ДАЛЬ ДАЛЬ ХИЙЦГЭЭДЭГ БОЛОВ. БАГА ГЭЛТГҮЙ, МОНГОЛ ХЭЛЭЭ ЭВДЭХГҮЙ БАЙХСАН ГЭСЭН ӨЧҮҮХЭН САНАА Ч ЭНЭ СЭТГҮҮЛЧ НАРТ АЛГА УУ? МОНГОЛООР ХЭМ ГЭЭД ХЭЛЧИХГҮЙ, ГРАДУС ГЭДЭГГАДААД ҮГ ХЭРЭНГЛЭВЭЛ "БОЛОВСРОЛТОЙ. МУНДАГ" ХАРАГДАНА ГЭЖ ӨӨРИЙГӨӨ БОДОЦГООДОГ ЮМ БОЛОВ УУ?

Avatar

Зочин 2020-05-31 202.21.107.10

төдөн.градус.гэж.зарлах..хэлэх.нь.маш.зөв.харин.хэм.гэдэг.чиньхалуун.хүитныг.заасан.үг.биш.малын.ясны.хагалаад.дотроос.нь.хэм..гардаг.мэдвүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж