УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, хэлэлцсэн асуудлаа оруулж ирснээр чуулганы нэгдсэн хуралдаанаар Гааль татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 89.1 хувийн саналаар дэмжин баталлаа.
УИХ-аас 2016 оны нэгдсэн төсвийн хуулийг батлахдаа Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрыг нэгтгэх шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор хоёр газрын үйл ажиллагааг нэгтгэх зохицуулалт дээрх төсөлд тусчээ.
Татвар болоод Гаалийн ерөнхий газар нь 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэгтгэгдэнэ. Тиймээс УИХ дээрх хуулийг баталснаар хоёр агентлаг нэг болж ажиллахад саадгүй болж буй аж. Мөн Сангийн сайдын тайлбараар бол хоёр агентлаг нэгдэхэд 100 орчим хүн ажлаасаа чөлөөлөгдөх юм.
Энэ асуудлыг шийдсэнээр УИХ чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан өндөрлөсөн.
Онцлоход, УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан товлосон хугацаанаасаа нэг цаг орчмоор хоцорч эхлэн Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдын мэдээлэл сонслоо.
Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталсан бол Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Г.ДАРЬ
ҮДГ 2015-12-18 122.201.22.87
Оны эцэс болж төрийн байгууллагууд албан хаагчдынхаа 2015 оны үр дүнгийн гэрээг нь дүгнэх болж байна.Мөн удахгүй 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулах болж байна.Төрийн ордоны баруун хойно байдаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд "Төрийн албан хаагчийн ҮДГ байгуулах, дүгнэх арга зүйн гарын авлага" байна лээ. Үнэ нь 10000 төгрөг байна лээ.Түүнийг авч ашиглавал бүх юм ном журмаараа хийгдэнэ дээ.
кк 2015-12-18 103.229.120.190
Төрийн албаны зөвлөлөөс нэвтрүүлсэн гэлүү энэ үр дүнгийн гэрээ гэж хэрэгждэггүй хөтөлөхөд төвөгтэй цаас цагийн гарз болсон хөгийн юм бас байна аа сайд дарга УИХ-ын гишүүд ээ
Зочин 2015-12-18 103.229.122.16
Уг нь үнэхээр хэмнэлт хийх гэж байсан бол татвар, даатгал 2-ын хураадаг талыг нь нэгтгэсэн бол амар бас олон хүн хэмнэх байсан байхдаа.
Зочин 2015-12-18 103.229.122.16
Bas company, baiguullaguud ch amar sar bur 2 gazar ruu xandaxgui.
ан 2015-12-18 103.229.120.190
Олон олон УИХ-ын гишүүн, сайд, дарга, намын дарга нар болон нөлөө бүхий хүмүүсийн шахаагаар гааль татварт шургалсан авгай хүүхнүүд голцуу, чадвар муутай хамаатан садан, ах дүү нар нь энэ хоёр албаар тоголж, нэр хүндийг нь илт унагаад байхад хийж байгаа реформ нь үүнийгээ нууж хайцайлах төдий тэнэгдүү зохицуулалт болоо юу даа. Уг нь удирдлагаас нь эхлээд боловсон хүчний бүтэцийг өөрчлөх зөв бодлого явуулах нь илүү чухал хэрэгтэй байлаа. Болор сайд юу л хийчих вэ?
zochin 2015-12-18 182.250.253.230
bantan ch ikh bolj bna doo yadgiin bgan
Zochin 2015-12-18 202.9.40.174
Zargaldaad uwah heregtei darga nariig idsen yysang ni ilchleh heregtei shy humuusee
хуульч 2015-12-18 202.9.41.163
ХӨӨРХӨН КОМПОД БОЛЖЭЭ ….БОЛОР бол олон улсын харилцааны хүн тэгээд ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА түүний байгууллагын гишүүн МОНГОЛ УЛС гэдгийг мэдсээр байгаад хийлээдээ ??? монгол улсын эдийн засаг гадаад худалдааны аюлгүй байдлыг социалист-захиргаадалын аргаар шийдхэндээ шийд шийд ??? нураа,нураа??? ЗӨВХӨН БИДЭНД МӨНГӨ,ТАТВАР ХАРАГДАХ БОЛТГУЙ??? төрийн нэг тусгай албыг орон нутгийн захиргааны албатай нэгтгэлээ??? АГУУ СОЛИОРОЛ МАНДАТГУАЙ ???
Зочин 2015-12-18 59.153.114.174
uey ueyin sangin said nar boloh komunistuudin ehneruud,nuuts amraguud,ah duu sadan geed mash olon humuusig ahalh,tetgevert gargah ajil ehelj bna.mun ch ih temtsene dee….
Зочин 2015-12-18 202.131.235.74
hn….byryy l daa ug ni…