Хятадын их сургуулийн галд нэг хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

Хятадын их сургуулийн галд нэг хүн амь үрэгджээ

Хятадын нийслэл Бээжин хотноо орших “Tsinghua” их сургуульд гал гарчээ. Галын улмаас нэг хүн амь үрэгдсэн байна. Их сургуулийн химийн лабораторид дэлбэрэлт болсноос гал гарсан аж. Дэлбэрэлт болох үед лабораторид докторын ангийн оюутан ажиллаж байжээ. Гал сөнөөгчид их сургуульд гарсан галыг унтраасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

 

Энэ их сургуульд Хятадын экс дарга Ху Жинтао, одоогийн дарга Си Жинпин нар суралцаж төгссөн юм.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: CRJ ENGLISH

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж