УБТЗ-ын эмч нар 3900 гаруй зорчигчид тандалт үзлэг хийжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.31-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын эмч нар 3900 гаруй зорчигчид тандалт үзлэг хийжээ

УБТЗ-ын эмч нар 3900 гаруй зорчигчид тандалт үзлэг хийжээ

ЭМЯ-ны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар "СОVID-19” халдвар дэлхийн 216 улс оронд  бүртгэгдэж ,150 мянган хүн өвчилж, 370 мянган хүн нас баржээ. Одоогоор 3 сая хүн эмчлүүлж байгаа бол 2.7 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Сүүлийн 24 цагийн дотор 123 мянган хүн шинээр өвчилж, 4 мянга гаруй хүн нас баржээ.

Манай улсын хувьд гадаадаас зөөвөрлөгдсөн 179 тохиолдол бүртгэгдсэнээс 44 хүн эдгэрсэн бол 135 хүн эмчлүүлж байна. Одоогоор ажиглалтад 1991 хүн байна. Тэдэнд 29 их эмч, 57 резидэнт эмч тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд УБТЗ-ын 11 их эмч ажиллаж 3925 зорчигчид тандалт судалгааны үзлэг хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Э.ЖОНОН

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж