Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярт оролцохоо мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.05.31-нд нийтлэгдсэн

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярт оролцохоо мэдэгдэв

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярт оролцохоо мэдэгдэв

ОХУ нь жил бүр тавдугаар сарын 9-нд болдог Ялалтын баярын цэргийн сүрт жагсаалыг коронавирусийн халдварт өвчний цар тахлын улмаас хойшлуулсан билээ. Дэлхийн II дайнд нацист Германыг ялсны 75 жилийн ойн Ялалтын баярын жагсаалыг ирэх зургадугаар сарын 24-нд зохион байгуулахаар товлосон. Тэгвэл энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох зарлигийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гаргажээ. Ялалтын баярын сүрт жагсаал Москва хотын Улаан талбайд орон нутгийн цагаар зургадугаар сарын 24-ны өглөө 10.00 цагт эхлэх аж.

Түүнчлэн хойшилсон Ялалтын баярт оролцохоо Японы Ерөнхий сайд Абэ Шинзо хамгийн түрүүнд мэдээлжээ. Өмнө нь тэрбээр АНУ-д зургадугаар сарын 24-25-нд товлосон “Их-7” бүлгийн уулзалтад оролцохоо мэдэгдээд байв. Гэвч АНУ-аас зохион байгуулах “Их-7” бүлгийн уулзалтыг ирэх есдүгээр сар хүртэл хойшлуулахаа Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Мөн тэрбээр чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй өөр хэд хэдэн орны төрийн тэргүүнийг урьж оролцуулах санаагаа илэрхийлсэн.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж