АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн “шүгэл үлээгч” Эдвард Сноудены ОХУ-д оршин суух эрхийг ирэх долдугаар сарын 15-ыг хүртэл автоматаар сунгажээ. Түүний оршин суух зөвшөөрлийн хугацаа дөрөвдүгээр сарын 30-аар дуусгавар болох байсан бөгөөд сунгах хүсэлтээ өнгөрсөн гуравдугаар сарын дундуур гаргасан аж. Харин ОХУ-д коронавирусийн халдвар тархаж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бүх гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийг автоматаар сунгах болсон юм. Эдвард Сноуден нь гэртээ өөрийгөө тусгаарлах журмыг сахин мөрдөж байгааг өмгөөлөгч нь мэдэгджээ.
Эдвард Сноуден нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагт гэрээгээр ажиллаж байхдаа 2013 онд электрон тагнуулын үйл ажиллагаатай холбоотой материалыг олон нийтэд цацсан юм. Үүнээс болж АНУ-аас гадаад орны төрийн тэргүүн нарын утасны яриаг чагнадаг тухай мэдээлэл өндөр авч, улс орнуудын харилцаанд үл ойлголцол үүсч байв. Тэрбээр нууц материал задруулснаас болж, эх орноосоо урвасан гэх мэт олон хэрэгт АНУ-д шүүхээс 10 жил хүртэл хугацаагаар шоронд хорих ял сонсох эрсдэл үүсчээ. Эвдард Сноуден эхлээд Швед рүү зугтаж, дараа нь 2014 оны наймдугаар сарын 1-нд ОХУ-д оршин суух гурван жилийн хугацаатай зөвшөөрөл авчээ.
Эх сурвалж: Tass
Холбоотой мэдээ