Хоёр энхийг сахиулагч Covid-19-ийн халдвараар нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.05.31-нд нийтлэгдсэн

Хоёр энхийг сахиулагч Covid-19-ийн халдвараар нас баржээ

Хоёр энхийг сахиулагч Covid-19-ийн халдвараар нас баржээ

Мали хотноо хоёр энхийг сахиулагч коронавирусийн халдвараар нас барсныг Ерөнхий нарийн бичгийн дарга Антони Олон улсын энхийг сахиулагчдын өдрөөр мэдэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр хоёр энхийг сахиулагчийн нэг нь Камбож, нөгөөх нь Эль-Сальвадор улсаас ирсэн гэрээт алба хаагчид байжээ. Дэлхийн зөрчил, мөргөлдөөний бүсэд НҮБ-ын энхийг сахиулах 13 ажиллагаанд 95 мянга гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж буй. Тэдний дунд 137 энхийг сахиулагч коронавирусийн халдвар авсны 90 нь Мали улсад байгаа аж. Түүнчлэн Конго улсад 21, Төв Африкт 17, Өмнөд Судан, Кипр улсуудад тус бүр гурав, Ливан, Дарфур бүс нутагт тус бүр нэг тохиолдол бүртгэгдсэн байна.

Малид 2012 онд цэргийн эргэлт гарснаас хойш зөрчил мөргөлдөөнтэй байгаа юм.

НҮБ байгуулагдсанаас хойш буюу 1948 оноос хойш 3900 гаруй алба хаагч амь үрэгдсэн ба 2013 оноос хойш Малид 100 гаруй энхийг сахиулагч амь үрэгджээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж