Туркийн цэргийнхний пуужинд өртөн Сирийн нутагт сүйрсэн Оросын Су-24 онгоцны хар хайрцгийг өнөөдөр Москвад сэтгүүлчид болон мэргэжилтнүүдийг байлцуулан задалжээ. Хар хайрцгийг задлан дотор бичил схемийг гарган авсан бөгөөд энд бичигдэж үлдсэн мэдээллүүдийг нягтлан шалгах юм. ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн мэдээлснээр ирэх Даваа гарир буюу арванхоёрдугаар сарын 21 гэхэд эхний мэдээллийг олонд танилцуулна гэжээ.
А.ШАРАВ