Орчин үеийн “Робинзон Крузо”-г шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

Орчин үеийн “Робинзон Крузо”-г шүүхэд өгчээ

Сураггүй алга болоод хоёр жилийн дараа эргэж очсон загасчин эрийг гэрийнхэн нь хүний мах идсэн гэж шүүхэд өгч, нэг сая ам.доллар нэхэмжилсэн байна.

36 настай Хосе Сальвадор Алваренга 2012 оны арваннэгдүгээр сард загасчлахаар 22 настай Эсекьель Кордобатай хамт Мексикийн Тапачулагаас гарсан ч ганцаараа эргэж иржээ.

Хөлөг нь шуурганд дайруулж, хөдөлгүүр нь эвдрэхэд хоёр загасчин Маршаллын нэгэн арал дээр эсэн мэнд үлдсэн аж. Хосе Сальвадорын ярьснаар тэр хоёр нүцгэн гараараа загас, шувуу барьж идэн, яст мэлхийний цус, шээс, мөн борооны ус ууж олон сарыг үджээ. Гэвч арал дээр хоёр сар болсны дараа Кордобагийн сэтгэл санаа нь тогтворгүй болж, бие нь муудаж эхэлжээ. Удалгүй хоол идэхээ ч больсон гэнэ. Харин Хосе Сальвадор хэрэв амьд үлдэж чадвал залуугийн ээжид сүүлчийн үгийг нь дамжуулахаа амласан байна. Кордобаг нас барсны дараа цогцсыг нь завин дээрээ долоо хоног авч явсан бөгөөд амьд хүнтэй ярьж байгаа юм шиг ярилцдаг байжээ. Гэвч долоо хоногийн дараа цогцсыг нь ус руу хаяжээ. Залуугийн ээж Хосег буруутгахгүй, ямар байдалд орсныг нь ойлгохыг хичээж байна хэмээн өмнө нь мэдэгдэж байсан ч түүний гэрийнхэн одоо Робинзон Крузогоос нэг сая ам.доллар нэхэмжилж байгаа бөгөөд түүнийг амьд гарахын тулд хүүг нь алж идсэн гэж сэжиглаж байгаа юм байна. Хосе сонинд нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Өлсөхийн эрхэнд хумсаа мэрж, идэж байсан” тухай ярьсан юм.

Харин Хосе үүнийг үгүйсгэж байгаа юм.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж