АНУ иргэний дайны ирмэг дээр байна

Хуучирсан мэдээ: 2020.05.31-нд нийтлэгдсэн

АНУ иргэний дайны ирмэг дээр байна

АНУ иргэний дайны ирмэг дээр байна

АНУ-ын Миннеаполис хотноо цагдаагийн баривчилгааны үеэр 46 настай Жорж Флойд гэгч Африк-америк гаралтай эрэгтэй нас барснаар Нэгдсэн улс даяар 30 орчим хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Цагдаагийн офицер, 44 настай Дерек Чоувин нь баривчилгааны үеэр Жорж Флойдыг гавлаж, газар хэвтүүлэн хүзүүн дээр нь өвдөглөн найман минут гаран байсны улмаас сэжигтэн газар дээрээ амьсгал хураасан. Бүхэл бүтэн найман минутын турш Жорж Флойд амьсгалж чадахгүй байгаагаа учирлан, амь аврахыг гуйсан боловч цагдаагийн офицер өвдгөө огтхон ч хөдөлгөөгүй юм. Хохирогч Жорж Флойд нь хүнсний дэлгүүрт хуурамч 20 ам.долларын дэвсгэртээр тооцоо хийсэн хэргээр баривчлагдах явцдаа ийнхүү амь үрэгджээ. Энэ хэрэг гэрчүүдийн хийсэн видео бичлэгээр тарж, олон нийтийн хүчтэй эсэргүүцэл өдөөсөн нь энэ.

Улмаар АНУ-д өнгөрсөн Пүрэв гаригаас хойш цагдаа нарын зүй бус үйлдэл, арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Уурссан олон Миннеаполис хотын цагдаагийн газрыг галдан шатааж, ойролцоох дэлгүүр хоршоодыг тонон, цагдаа нартай мөргөлджээ. АНУ-ын хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал, мөргөлдөөнөөс болж шөнийн цагаар хөл хорио тогтоосон ба 1400 гаруй хүнийг баривчилжээ. АНУ-ын Чикаго хотноо жагсагчид цагдаа нарын эсрэг чулуу шидэж мөргөлдсөн ба эсэргүүцлийг дарахаар нулимс асгаруулагч хий ашиглаж байна. Харин Лос-Анжелес хотноо жагсагчид автомашинуудыг галдан шатаж, цагдаа нар руу шатамхай шингэнтэй лонх шиджээ. Тэдний эсрэг цагдаа нар резинен буугаар буудсан байна. Атланта, Жиоржиа хотод Баасан гаригт жагсаалын үеэр хэд хэдэн барилгыг дээрэмдэн тоносон учраас онц байдал тогтоожээ. Олон мянган хүн Миннеаполис, Атланта, Лос-Анжелес, Филадельфиа, Нью-Йорк, Майами хотуудад жагсч, “Хар арьстан ч амьдрах эрхтэй” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байна. Үүний зэрэгцээ нэлээд тооны жагсагчид Вашингтон хотноо Цагаан ордны гадна цуглан арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсрэг тэмцжээ.

 

Эх сурвалж: ВВС, Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ГайхмаарГайхмаар
20
ХарамсалтайХарамсалтай
17
ЗөвЗөв
9
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж