Хугацаа дууссан хүнснээс сэрэмжлүүлэв | News.MN

Хугацаа дууссан хүнснээс сэрэмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

Хугацаа дууссан хүнснээс сэрэмжлүүлэв

Шинэ жилийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлэг сонгохдоо хадгалах хугацаа нь дууссан эсэхийг сайтар нягтлахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас онцгойлон сануулж байна. Хадгалах аугацаа дууссан, хадгалалтын горим алдсанаас чанар нь муудсан  хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг анхаарууллаа.

Иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа:

  • Хадгалах хугацаа дуусаагүй эсэхийг шалгах

  • Сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг анзаарах

  • Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бусад бэлэн бүтээгдэхүүнээс тусад нь авч явах

  • Хөлдөөсөн, хөргөсөн хүнс худалдаж авсан бол аль болох богино хугацаанд хөлдөөгч, хөргөгчиндөө хийхийг санууллаа.

Түүнчлэн таны худалдан авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, сав, баглаа, боодол нь урагдаж гэмтсэн, лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал, шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн байвал мэргэжлийн байгууллагад хандаарай. Мөн хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай борлуулж байвао авахгүй байхыг анхаарууллаа.

М.СУРА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

vded 2015-12-18 43.242.242.38

hymyysee orosiin byteegdhyynees bolgoomjlooroi. Dotroo bol yrgelj hugatsaa duussan , huuramch byteegdhyynyyd gaduur bna gej TV eer ni yaridag shyy . Iimd manaid orj irj bgaa ni yamar be gedeg ni oilgomjtoi doo . Oros ah nariin um hehleer byh um ni OK bish shyy Ene setgelgeeneesee saltsgaaya

Unshigch 2015-12-18 202.9.41.203

Orosin hil deer bdag Absolyut geed hunsnii tom tuvuus manahain buun buunuur ni l huns avchrah yum, rubli hyamdarsan bolohoor ashigtai bdag bolotoi, bolgoomjtoi bhgui bol chanar muutai huns ih zarj bna gesen, humuus hordson gej hiliinhen anhaaruulj bna lee, tsaash ni damjuulaarai, manaihanig ih avch bgaag dalimduulaad huuramch hyamd zuiluud zarj bna gesen shuu.

Зочин 2015-12-18 59.153.114.16

Мэргэжлийн байгууллага гэж хэн болох, иргэд хэрхэн тэдэнд амар хялбар хандаж болохыг зааварчлаач. Он-лайнаар болдог юм болов уу

Хэрэглэгч 2015-12-18 59.153.112.179

Хүнсний захуудад зарж байгаа зүйлүүдийг хөргүүртэй болгох шаардлага тавих хэрэгтэй. Үүнийг хэн хариуцан хийлгэх вэ? ШӨХТГ уу, МХГ уу?

Зочин 2015-12-18 202.9.41.15

бөмбөгөр дээр лав хугацаа нь дууссан , хариугүй дуусах дөхчихсөн бараа их л зарж байгаа харагддаг, хянаж шалгадаг газар гэж байдаг юм болов уу?

Зочин 2015-12-18 103.229.121.161

гадаадаас орж ирсэн бүтээгдэхүүний хугацааг эхлээд хугацаа нь дуусах хугацаа нь гэж зарна. тэгээд дараа нь дуусахаар нь үйлдвэрлэсэн хугацаа нь гэж хэлнэ энэ худалдагч нар бараагаа зарж байвал юу гэсэн ч хамаагүй зарах нь чухал хугацаа нь дууссан чихэр шоколадыг бөөний үнээр гээд зөндөө л зарах юм байна шдээ. Alpengold Ghana

Зочин 2015-12-18 182.160.36.3

энэ бол архи тамхинаас мянга дахин аюул багатай зүйл шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж