Хил нэвтрүүлэхийг завдсан хийн буунуудыг хураан авчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хил нэвтрүүлэхийг завдсан хийн буунуудыг хураан авчээ

Хуучирсан мэдээ: 2015.12.18-нд нийтлэгдсэн

Хил нэвтрүүлэхийг завдсан хийн буунуудыг хураан авчээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын орох чиглэлд арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 21.30 цагт зорчиж явсан Монгол Улсын иргэн Б нь гурван ширхэг хийн бууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргажээ. Тэрбээр Hyunday Galloper маркийн авто машинаар зорчиж явсан бөгөөд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын баримт бичгийн шалгалтад хамрагдаж байх үед биеэ авч яваа байдал нь албан хаагчдад сэжиг төрүүлсэн аж. Тиймээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын Алтанбулаг авто замын боомтын тасгийн дарга Б  тухайн зорчигчийн баримт бичигт нарийвчилсан шалгалт, ярилцлага хийхэд МP-654 cal.4.5 мм маркийн Т1501798, Т15017992, Т15017805 сери дугаарын гурван ширхэг хийн буу авч явсныг албаны өндөр ур чадвар гарган ажиллаж илрүүлсэн байна. Зөрчил гаргасан тухайн иргэн болон тээврийн хэрэгсэлд ТЕГ, ГЕГ-аас үргэлжлүүлж гүнзгийрүүлсэн үзлэг шалгалтыг явуулж эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!