“Microsoft” компани сэтгүүлчдээ роботоор солино | News.MN

“Microsoft” компани сэтгүүлчдээ роботоор солино

“Microsoft” компани сэтгүүлчдээ роботоор солино

“Microsoft” компани сэтгүүлчдээ роботоор солино

“MSN” вэбсайтын олон тооны гэрээт сэтгүүлчдийн оронд автомат систем ашиглахаар болсныг “Microsoft” компани мэдэгджээ. Харилцагч бусад мэдээллийн сайтуудаас мэдээ, зураг сонгож нийтлэх ажлыг сэтгүүлчдээр хийлгэхийн оронд автомат систем буюу робот ашиглахаар болсон аж.

“Microsoft”  нь бусад технологийн компаниудын адил мэдээллийн агентлагуудад вэбсайт дээрээ өөрийнх нь контентыг ашигласны төлөө мөнгө төлдөг аж. Гэвч ямар мэдээллийг сонгож нийтлэхэд сэтгүүлчдийг хөлслөн ажиллуулдаг байна. Энэ ажилд робот ашиглах болсноор 50 орчим гэрээт сэтгүүлч ирэх зургадугаар сарын сүүл гэхэд ажлаа алдахад хүрч байна. Харин сэтгүүлчдийн зүгээс хиймэл оюун ухаан нь редакцын бодлого, журамд нийцэх материалыг сонгох тал дээр учир дутагдалтай хэмээн эсэргүүцжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-31 79.137.69.236

~ Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/uB2aoF

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж