“MSN” вэбсайтын олон тооны гэрээт сэтгүүлчдийн оронд автомат систем ашиглахаар болсныг “Microsoft” компани мэдэгджээ. Харилцагч бусад мэдээллийн сайтуудаас мэдээ, зураг сонгож нийтлэх ажлыг сэтгүүлчдээр хийлгэхийн оронд автомат систем буюу робот ашиглахаар болсон аж.
“Microsoft” нь бусад технологийн компаниудын адил мэдээллийн агентлагуудад вэбсайт дээрээ өөрийнх нь контентыг ашигласны төлөө мөнгө төлдөг аж. Гэвч ямар мэдээллийг сонгож нийтлэхэд сэтгүүлчдийг хөлслөн ажиллуулдаг байна. Энэ ажилд робот ашиглах болсноор 50 орчим гэрээт сэтгүүлч ирэх зургадугаар сарын сүүл гэхэд ажлаа алдахад хүрч байна. Харин сэтгүүлчдийн зүгээс хиймэл оюун ухаан нь редакцын бодлого, журамд нийцэх материалыг сонгох тал дээр учир дутагдалтай хэмээн эсэргүүцжээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ